НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат иргэдтэйгээ уулзав

2018-05-21 11:11:47

Баянзүрх дүүргийн 1, 3, 4, 7 хорооны иргэдтэй НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат уулзалт хийж, Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын талаар санал авлаа.

Эдгээр хороод нь баар цэнгээний газар ихтэй, хуучин барилгууд олонтой. Иймдээ ч иргэдийн хөндөж буй асуудал нь хоггүй орчин бүрдүүлэх, хотын соёл, ариун цэврийг бий болгох, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, хуучин орон сууцны шинэчлэл хийх, архидалт, бие үнэлэлтийг онцгойлон анхаарах асуудлуудыг хөндөж байлаа.

Тухайлбал Баянцээлийн ойр орчимд өдөр болгон зодоон зохион, хулгай, дээрэм болдог учраас иргэд тайван амгалан амьдрах нөхцөл бүрддэггүй. Энэ хавийн ТҮЦ шөнөжин ажиллаж, архи зардаг, архичид маш их цугладаг. Баар цэнгээний газруудыг цөөлөхгүй бол хог бохирдол, архидалт ихтэй орчин нөхцөл хүндрэлтэй болж байна гэдгийг дурдаж байлаа. Мөн энэ хавийн 1968 онд баригдсан хуучны орон сууцнуудад ариутгал халдваргүйтгэл байнга хийхгүй бол хорхой шавьж маш их үүрлэдэг асуудалтай байдгийг хөндөж байв. 

Харин гэр хороололд амьдардаг иргэдийн хувьд гудамж дундах зам сайжруулах, гэрэлтүүлэг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг түлхүү ярьж байна.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)