НИТХ дахь АН-ын бүлэг С.Амарсайханыг огцруулах асуудлыг хөндөв

2018-02-27 14:01:42

НИТХ-ын ээлжит 14 дүгээр хуралдаанаар өнөөдөр Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн төслийг хэлэлцэж байна.

Нийслэлчүүдийн 57 хувь нь оршин суугаа гэр хорооллыг хөгжүүлэх асуудал бол нийслэлийн хөгжлийн гарц юм. Гэвч өргөн барьсан хөтөлбөрийн төсөл нь хэрэгжүүлэх бодит ажил бус, тунхагийн шинж чанартай, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр бүрэн тодорхойлоогүй. Тухайлбал нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэхэд энэ жил нийслэлийн төсөвт 10 тэрбум, улсын төсөвт 58 тэрбум төгрөг суулгасан. Гэтэл энэ жил хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 400 тэрбум шаардлагатай байна. Иймд санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгож бодитой хэрэгжих нөхцлийг бүрдүүлэх  шаардлагатай.

Түүнчлэн нийслэлчүүдийн хамгийн их хүсэн хүлээсэн ахмадын орон сууцны асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгаагүй байна. Гэр хорооллын иргэд бол газрын эзэд. Газрын эздийн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, ялгаварлахгүйгээр боломж олгох нь чухал. Гэтэл гэр хорооллын иргэдийн газрыг хямд худалдан авч дамлах ажил хийх нь нийслэлийг хөгжүүлэх үндсэн зорилго биш.

Иймд мэргэжлийн байгууллагууд, газрын эзэд болох гэр хорооллын иргэдийг оролцуулсан Хамтарсан ажлын хэсэг байгуулж, уг хөтөлбөрийг дахин сайжруулж батлах саналыг АН-ын бүлэг оруулаад байна.

Үүнээс гадна АН-ын бүлэг С.Амарсайханыг огцруулах асуудлыг хөндөөд байна. НИТХ-ын хуралдааны дэгийн 4.3-т “Хурлын хуралдааны бэлтгэл хангах, хэлэлцэх асуудал боловсруулах зорилгоор нам,эвслийн бүлэг, Хурлын хороо, дэд хороо, түр хороодын хуралдааныг хуралдааныг хуралдуулна” гэж заасан болов НИТХ-ын ирц бүрдэхээ больсон. Ажлын хороодын хурлын ирц бүрдэхгүйн улмаас хуралдаж чадахгүй байна. Нэг нам дийлэнх олонхио бүрдүүлсэн ИТХ-ын ирц бүрдэхгүй, хуралдахгүй байгаагийн улмаас ажлын хороодоос нэгдсэн хуралдаанд оруулах тодорхой санал гаргаж чадахгүй гацаж болжээ.

Мөн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5-д “Хурлын дарга нь хурлын шийдвэрийн биелэлтийг  хянан шалгах ажлыг зохион байгуулах бүрэн эрхтэй” гэж заасан. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.7-д “Хурлын дарга нь Хурлын Тэргүүлэгчдийн хурлын  хуралдаан, өдөр тутмын үйл ажиллагааг удирдах бүрэн эрхтэй.

            Гэвч хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд НИТХ-ын дарга нь НИТХ-ын өдөр тутмын үйл ажиллагаагаа зохион байгуулж чадахгүй байгаагийн улмаас нийслэлийн захиргааны байгууллагууд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг дэмжихгүй, үл хүндэтгэсэн байдлаар асуудалд хандаж байна.

Нийслэлийн харьяа байгууллагад мэдээлэл авахаар хүргүүлсэн албан бичгүүдэд цаг хугацаандаа хариу өгдөггүй, албан бичгийн дагуу мэдээлэл бэлтгэж ирүүлдэггүй асуудал удаа дараа гаргажээ

Иймд цаашид НИТХ-ын үйл ажиллагаагхэвийн болгож, хариуцлагажуулах үүднээс  НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулах асуудлыг ээлжит хуралдааны үеэр хөндөөд байгаа юм байна. .

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)