Ажлын байрнаас сүрьеэ нэмэгдэх тохиолдол их байна

2017-12-14 11:32:32

 

Олон эмэнд дасалтай сүрьеэгийн өвчлөл 3.9 нэмэгджээ

Манай улсад сүрьеэгийн эмчилгээг үнэ төлбөргүй хийдэг хэдий ч эмчилгээ үр дүнтэй байж, эдгэх эсэх нь тухайн хүнээс шалтгаалдаг байна. Учир нь энэ өвчний үед эрчимт эмчилгээг хоёр сар, үргэлжлэх шатны эмчилгээг дөрвөн сар нийт зургаан сар эмчилгээ хийдэг ажээ. Өдөр бүр эм уух нь эмийн гаж нөлөө үүсгэх цаашлаад бусад эрхтэнд ачаалал өгөх зэргээс шалтгаалан төрөл бүрийн зовуур илэрдэг аж. Үүнтэй холбоотойгоор өвчтөн эмчилгээ хийлгэхээс татгалзах, үргэлжлүүлэхээс залхах тохиолдол гардаг ажээ. 

АШУҮИС-ийн эм судлалын тэнхимийн ахлах багш Д.Нарантунгалаг “Сүүлийн үед эмэнд дасалтай сүрьеэ их болсон. Учир нь сүрьеэ туссан үед хэрэглэж буй эм нь дандаа элэг хордуулах эм байдаг. Дөрвөн эм байдгийн гурав нь зайлшгүй элэг хордуулдаг. Нэг, хоёр тунг уухад элэгний үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг. Тиймээс зовуур үүсдэг. Зовуур үүсэхээр өвчтөн эмээ зогсоодог. Энэ нь өөрөө гүйцэд эмчилгээ болохгүй цаашдаа дасал үүсгэдэг” хэмээн ярилаа. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд бүртгэгдсэн тоогоор 2007 онд 10 мянган хүн амд олон эмд дасалтай сүрьеэгийн тархалт 1.4 байсан бол 2016 онд 5.3 болж нэмэгдсэн байна. Олон эмд дасалтай сүрьеэгийн гол аюул нь бусдад халдварлахдаа олон эмд дассан нянг халдварлуулдаг байна. Тиймээс анх сүрьеэгийн ямар төрлийн нянгаар халдварласан тэр нянгаар өвчилдөг гэсэн үг. Харин эмчилгээний хувьд сүрьеэгийн дөрвөн үндсэн эм дээр нэмж 10 гаруй төрлийн эмийг хоёр жилийн хугацаатай уух шаардлага гардаг байна. Мэдэээж хоёр жилийн хугацаанд тасралтгүйгээр эм уух нь тухайн хүнээс маш их тэвчээр шаарддаг. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

albaker      ip : 93.65.89.201 2018-01-04 08:22:58
Сайхан өдөр ,
Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу?
зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл,
үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү?
нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна
Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог
бага хүүтэй, бага хүүтэй 2%.
И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com





(0/800)