Сүрьеэ өвчин нас баралтын тоогоор тэргүүлж байна

2017-12-14 11:30:16

Сүрьеэ өвчин нас баралтын тоогоор тэргүүлж байна

Бидний шүлсний булчирхайгаас ялгарч байдаг шүлсийг бүтцээр нь задалж үзвэл ихэнх хувийг буюу 99.5 хувийг ус эзэлдэг байна. Харин үлдсэн 0.5 хувийг эрдэс, вирус, салс, нян зэрэг бодисууд эзэлдэг ажээ. Хэдийгээр 0.5 хувь гэдэг бага хэмжээ боловч үүнд маш олон нян агуулагдаж байдаг байна. Зөвхөн нэг миллетр шүлсэнд гэхэд л нэг саяас дээш нян агуулагдаж байдаг аж. Харин ямар нэг нянгийн гаралтай халдварт өвчнөөр өвчилсөн хэн нэгэн шүлсээ ил задгай гадагшлуулснаар эргэн тойронд нь буй бусад хүмүүстээ халдвар өгөх магадлал маш өндөр байдаг байна. Тухайлбал, “Цагаан тахал” хэмээн нэрлэгдэх болсон сүрьеэ өвчин. Уг өвчний нян нь гадна талдаа хатуу, нягт бүрхүүлтэй байдаг учир амьдрах чадвар урттай байдаг байна. Энэ хэн нэгний өвчтэй нян бүхий шүлсэнд сүрьеэ өвчний нян нэг сар хүртэлх хугацаанд амьдрах чадвараа хадгалж тэр хугацаагаар бусдад халдварладаг байна. Мөн уг өвчний нян шүлснээс гадна хүн ханиах, найтаах, ярихад агаараар дамжин халддаг.

Сүрьеэ нь дахин сэргэж буй халдварт өвчинд тооцогдож байгаа аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 100 мянган хүнд тохиолдох байдлаар нь улс орнуудыг жагсаахад манай улс сүрьеэгийн тархалтаараа Номхон далайн баруун эргийн 37 орноос дөрөвдүгээрт орж байгаа аж. Харин манай улсын халдварт өвчний нас баралтаараа энэ өвчин нэгдүгээрт орж байна. Бүртгэгдэж буй тооноос харахад манай улсад жил бүр 4000 гаруй хүн уг өвчнөөр өвчилж байна гэсэн статистик бий. Ингээд бодохоор гурван сая гаруйхан хүнтэй манай улсын хувьд энэ нь маш өндөр үзүүлэлт юм.

Сүрьеэ нь амьсгалын замаар хүнээс хүнд дамжин халдварладаг нянгийн гаралтай халдварт өвчин. Гэхдээ халдвар авсан тохиолдлын  90 хувь нь өвчлөхгүй байдаг аж. Учир нь уг халдвар хүний уушгинд орж, капсул бүхий бүрхүүл үүсгэн оршдог байна. Тухайн хүн бие махбодын хувьд эрүүл, дархлаа сайн байвал халдвар гадагш илрэхгүй ч амьдралынхаа туршид тээсээр байдаг гэнэ. Харин хоол тэжээлийн дутагдалд орох, ядрах зэрэг шалтгаануудаас унтаа байдалд байсан нянгууд сэргэж өвчлөл үүсгэдэг байна. Ялангуяа, ХДХВ-ийн үед сүрьеэ нь нас баралтын гол шалтгаан болдог байна.

с.номин

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

LO      ip : 105.112.106.212 2018-08-08 12:14:59
Жозеф Лиза зээл, Бид 5000 еврогоос 50000 еврогоос бэлэн мөнгө олгож, 50.000 еврогоос 30000 еврогоос 300 мянган еврогоор санхүүжилт хийдэг. Тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө.

Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их мөнгө хэрэгтэй байгаа болон төлөх ёстой хугацааг зааж өгнө үү. Хурдан кредитийн болон төгсгөлгүй төлбөрийн дарамт.
манай вэбсайт (www.joseluisloans@gmail.com) эсвэл манай хаягаар (joseluisloans@gmail.com)

albaker      ip : 93.65.89.201 2018-01-04 08:23:38
Нөхөр бид хоёр дампуурлын төлөө хэр их өргөдөл гаргасан бол санхүүгийн эрх мэдэлтнүүдэд гүнзгий ханддаг байсан. Бид охиноо сургуульд явуулах чадваргүй коллежид илгээхэд бага мөнгөтэй байсан. Бидэнтэй адил хүмүүст тусалж, моргэйжийн өөрчлөлтийг авахад нь зориулж бид цалингийн зээлийг (зээлийн компаниуд) хянадаг. Бидэнтэй холбоо барьсан компани бүр 1,000 доллараас 2,000 долларыг өмнө нь төлж чадахгүй байсан. Яагаад гэвэл бид танай гэрийг борлуулах, эсвэл гэрээсээ хасах найдвар байхгүй гэж бодож байсан. Дараа нь би орон нутгийн сэтгүүл дээр очиж, хавтас нь Зээлийн Бондын Корпораци байсан. Гурван гол алхмууд; 1. Та электрон мэдүүлгээ ирүүлнэ. И-мэйл: albakerloanfirm@gmail.com 2. Таны иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны дансны мэдээлэл байгаа эсэх талаар таних зөв арга хэрэгслээр хангах. 3





(0/800)