Нийслэлийн удирдлага төсвөө яагаад өргөн мэдүүлэхгүй байна вэ

2017-11-22 18:30:44

Нийслэлийн удирдлагууд ажлаа хийж чадахаа больжээ. НИТХ дийлэнх олонхоо бүрдүүлсэн нэг намын хэт хагарлаас үүдэн таван сар ирцээ бүрдүүлж чадахгүй,хуралдаан хойшилж байсны эцэст саяхан хуралдсан. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга мөн адил төрийн ажлыг цаг хугацаанд нь хийхгүй байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг энэ сарын 20-ны дотор НИТХ-д өргөн мэдүүлэх ёстой боловч өргөн мэдүүлээгүй байгаа юм байна. 

Нийслэлчүүдийн бүтэн жилийн амьдралыг шийдвэрлэх үнэ цэнэтэй бичиг баримт бол Нийслэлийн төсөв. Үүнд НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид нь иргэдийнхээ нэрийн өмнөөс хяналт тавьж, саналаа оруулж ажиллах учиртай. Гэтэл төсвийн төслийг батлах цаг хугацаа тулаад байгаа ч хуралдааны дэгийн дагуу төсөл төлөөлөгчдийн гар дээр очоогүй байгаа нь хардлага төрүүлж байна.  

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)