МУСТА Н.Аясуу монгол уртын дуучны хоолойн царыг мэдрүүлнэ

2017-11-22 14:32:49

Дорждагвын нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаанаас оюутан ахуйдаа Гранпри шагнал хүртэж,  уран бүтээлийн замналаа эхлүүлсэн “Монгол туургатан” театрын гоцлол дуучин, МУСТА Нанзадын Аясууг" Өнөө цагийн Норовбанзад" хэмээн урлагийнхан үнэлдэг. "Сарны чулуу" дуу бүжгийн чуулга,  "Монгол туургатан" театраар овоглон талын нүүдэлчдийн аялгууг хилийн чанадад таниулсаар ирсэн уртын дуучин Н.Аясуу эх орондоо анхны бие даасан тоглолтоо толилуулах гэж байна. Мэргэжлийн уран бүтээлчээр ажилласан 10 гаруй жилийнхээ тайланг түмэн олондоо өргөн барих тоглолтонд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын оркестр, бүжигчид, “Монгол туургатан” театрын уран бүтээлчид, МУГЖ, дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн, МУСГЗ, улсын начин С.Эрхэмбаяр, МУСТА, Улсын филармонийн гоцлол дуучин С.Баттулга, “Ice top” хамтлагийн дуучин “Iсe cool”, “Эрхчөлөө” хамтлаг болон хамтран дуулсан нэгэн үеийн уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөнө. “Аясуу” тоглолтын тасалбарыг 88082161, 99091488 болон 1900-1950 утсаар захиалан үнэгүй хүргүүлээрэй. Азтай 3 үзэгч 500 мянгантөгрөг, хоёр үзэгч Манжуур аялах эрхийн эзэн болно. МУСТА, дуучин Н.Аясуу үг нь ухааруулж, ая нь аргаддаг ардынхаа уянгат дуугаар бүүвэйлж, Монгол уртын дуучны хоолойн цар ямар гайхамшигтай болохыг бие даасан анхны тоглолтоороо түмэн олондоо мэдрүүлэх нь ээ. “Аясуу” уран бүтээлийн тоглолтонд зориулж бүтээсэн “Зүс гоёхон амраг”, “Зүүдлэн хүлээгээрэй” дууны клипийг таалан болгооно уу.

https://www.youtube.com/watch?v=tIXToqGBbrk

https://www.youtube.com/watch?v=pn-XyCAmw78

 

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

Алс холоос амжилт хүсье      ip : 124.158.79.8 2017-11-22 14:44:01
Уртын дууны сайхныг эх орноосоо хол байгаа хүмүүс л мэднэ дээ. Нутагтаа байсан бол найзынхаа тоглолтыг үзэх байлаа. Амжилт хүсье





(0/800)