Д.ЦОГТБААТАР: ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРҮҮД 40 ГАРУЙ ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТАЙ ШУУД ХАРЬЦАНА

2017-11-15 09:30:34

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнгөрсөн лхагва гаригийн хурлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Дипломат төлөөлөгчийн газар болон жижиг дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өгчээ. Тэрбээр “Солонгос, Япон, хоёр хөршид байгаа Дипломат төлөөлөгчийн газар үнэхээр их ачаалалтай ажиллаж байгаа. Зөвхөн консулын газрыг авч үзвэл нэг хүн жилдээ 14 мянга гаруй хүнд виз тавьж өгч байгаа. Үүний хажуугаар иргэддээ үйлчилгээ үзүүлж байгаа. Гадаад бодлогыг эдийн засагжуулах хөтөлбөрийг 2009 онд гаргаж байсан. Хөтөлбөр 2012 онд дууссан. Гэхдээ энэ хөтөлбөрийн аргачлалыг ажил хэрэгтээ сэргээнэ. Монгол Улсад оруулж байгаа хөрөнгийг бодит тоогоор тооцно. Зээл тусламж, хөрөнгө оруулалт оруулж ирэхэд хаана, хэн хэнтэй уулзсан бэ гэдгийг тооцож гаргахыг яамныхнаасаас шаардаж байгаа. Хоёрдугаарт жижиг, дунд үйлдвэрүүд Монгол Улсын 40 гаруй Дипломат төлөөлөгчийн газар руу шууд холбогдох гарцыг нээж байгаа. Үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, ямар технологи хэрэгтэй зэрэг мэдээллийг манайхаар дамжуулж авах боломжтой” гэжээ.
      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)