НИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгч Ж.Батсайханы нэхэмжлэлтэй,“Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны аравдугаар сарын 20-ний өдрийн 134 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” буюу НИТХ-ын 12-р хуралдааныг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, долоо хоногийн дотор давж заалдан эцсийн шийдвэр гарах хүртэл НИТХ 12-р хуралдаан хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй гэсэн үг юм.
Учир нь НИТХ дахь МАН-ын бүлгийн есөн тэргүүлэгчийн таваас дээш төлөөлөгч нь ирж байж хурал хүчин төгөлдөр болох ёстой ч хурлын дарга С.Амарсайхан дөрвөн тэргүүлэгчтэйгээр хуралдсан аж. Тиймээс НИТХ дахь МАН-ын бүлгийн нэгтэргүүлэгч Ж.Батсайхан нь уг хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэнНийслэлийн захиргааны хэргийн шүүхэд уг асуудлаар гомдол гаргасан юм байна.
Мөн НИТХ-ын 12-р хуралдаан хүчин төгөлдөр бус болсон гэж үзэх хуулийн заалт ч бий. Монгол Улсын ЗЗНДНТУТ хуулийн 23.4-т зааснаар “.... Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэсэн байдаг.Гэтэл 2017.10.20-ны өдрийн 134-р тогтоолоор 12-р хуралдааныг 2017.10.30-нд хуралдуулахаар зарласан нь нэгжийн тухай хуулиар тогтоосон 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэсэн заалтыг зөрчсөн байна. Тийм учраас НИТХ-ын 12-р чуулган угаасаа хүчин төгөлдөр биш аж.
Бас нэг сонирхолтой зүйл нь Тэргүүлэгч Ж.Батсайхан зөвхөн 134-р тогтоолыг л хүчингүй болгуулах гомдол гаргасан явдал юм. Тус хууль бус тэргүүлэгчдийн хурлаар 13 асуудал хэлэлцсэн бөгөөд уг нь бол тус хурлаас гаргасан тогтоолуудыг бүгдийг нь түдгэлзүүлэх гомдол гаргах ёстой баймаар юм?
Эцэст нь дүгнэхэд НИТХ-ын шинэ дарга С.Амарсайханы удирдсан хуралдаанууд ирц хүрэхгүй шалтгаанаар удаа дараа хойшилж, хүчингүй хурал хийхдээрээ тулж, түүгээр зогсохгүй хоорондоо шүүхдэлцэж байгаагаас нь харахад НИТХ дахь МАН-ын бүлэг дотооддоо эв түнжингүй хэвээр байгаа нь илэрхий байна.Энэ байдлаар хотыг удирдвал Нийслэл хот засаглалын хямралд бүрэн орж, хотын ажил дампуурал зарлахад ойрхон болж байгаа юм.
Сэтгэгдлүүд :