У.Хүрэлсүхийн хулгайг Ж.Мөнхбат, Ж.Мөнхбатын хулгайг У.Хүрэлсүх гэрчилнэ. Тэд хэзээ гэрчийн мэдүүлэг өгөх вэ

2017-11-06 10:54:24

УИХ-ын баасан гарагийн хуралдааны ач холбогдол нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг огцруулах тухай Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригийг хэлэлцсэндээ бус харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан Ж.Мөнхбат нар нэг нэгнийхээ Монголын төрөөс хулгай хийснийг ил тод зарласан явдал байлаа. Түүнийг нь сийрүүлбэл,

Ж.Мөнхбат: -У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн эмзэг цэг энэ боллоо шүү. 
У.Хүрэлсүх: -Амаа татаарай. Хулгайч бацаанаа. 
Ж.Мөнхбат: -Та битгий хүн загнаад байл даа. Хүн загнаад байх юм.
У.Хүрэлсүх: -Чи өөрөө дуугай бол. Муу хулгайч бацаанаа. 
Ж.Мөнхбат: -Юу гээд солиороод байгаа юм бэ. Чи хулгай хийгээгүй юм уу, Монголын төрөөс. 
У.Хүрэлсүх: -Солиороод байгаарай. Хулгайч бацаан минь дуугүй байгаарай. Хамаг юмыг чинь дэлгэнэ шүү. Нүүрсний хулгайч чинь.
Ж.Мөнхбат: -Чи хүнийг хулгайчаар нь дууддаг хэн юм. Чи юу юм. Хаан юм уу, заан юм уу?
У.Хүрэлсүх: -Чамд хаан. Чам дээр хатуу бодлого барина. Хулгайч бацаан минь. Нүүрсний чинь хэргийг дэлгэнэ. 
Ж.Мөнхбат: -Чи намын мөнгө хулгайлж хулгайлчихаад юу яриад байгаа юм бэ. Хамаг баримтыг чинь дэлгэнэ шүү. 
У.Хүрэлсүх: -Чи юу юм. Чи хэзээ ийм болчихсон юм. Чи төрийн мөнгө хулгайлж хулгайлчихаад юу гээд хуцаад байгаа юм бэ?
Ж.Мөнхбат: -Чи харин юу юм. Чи хэзээ ийм болчихсон юм. Чи Н.Энхбаяраас илүү хаан болсон байна. 
У.Хүрэлсүх: -Энэ муу нус юу юм. Солиороод байх юм.
Ж.Мөнхбат: -Австралиас татаж авчирч Шадар сайд болгосон нь гай болж дээ. 
У.Хүрэлсүх: -Чамайг харин казиночин байхад чинь татаж аваа биз дээ. 
Ж.Мөнхбат: -Чи намын мөнгөөр казино тоглосон. Ерөнхий сайд болохоороо хаан заан болчихдог юм уу. Чи энд сууж байгаа хүмүүсийн ачаар наанаа сууж байгаа. Тэгчихээд хүн доромжлоод байхгүй шүү. 
У.Хүрэлсүх: -Чи хэзээ ийм байсан юм. Битгий хуцаад байгаарай.
Ж.Мөнхбат: -Чи харин хэзээ ийм байсан юм...

Эндээс харахад Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын мөнгөөр казино тоглоод зогсохгүй, Монголын төрөөс хулгай хийсэн нь тодорхой болж байгаа юм. Үүнийг нь мэдэж байгаагийн хувиар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хууль, хяналтын байгууллагад хулгайг нь гэрчилж, мэдүүлэг өгөх нь нээлттэй. Мөн үүрэгтэй. Монгол Улсын иргэн хэн ч байсан хууль бус ажиллагааг нуун дарагдуулах ёсгүй гэдгээр нь бодвол шүү дээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг арай их гэм үйлдсэн гэж үзвэл Ерөнхий сайд У.ХХүрэлсүх Авлигатай тэмцэх газарт өөрийн хэлсэн нүүрсний хулгайн баримтаа дэлгэж өгөх ёстой. Харин асуудал ийм тодорхой болчихсон нөхцөлд Авлигатай тэмцэх газар хэзээ тэдний хэн хэнийг нь гэрчээр дуудаж, баримтан дээр нь үндэслэн хэрэг үүсгэх вэ гэдэг нь сонин байна. Ёстой л Авлигатай тэмцэх газрын дүн нуруу хаа хүрч нугарах вэ гэж асуумаар. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

Дунд хуруу      ip : 139.59.88.94 2017-11-06 11:14:04
Энэ мөнхбат дунд хуруу шигээ нөхөр юмаа

zochin      ip : 191.101.30.254 2017-11-06 11:11:07
Zul bohohiihoo umnu badamlana gedeg bolj baihshivdee ene Munkhbat

Зочин      ip : 85.203.17.254 2017-11-06 11:09:28
Хүрэлсүх анхнаасаа хулгайчуудыг устгана гэж хэлсэн, хэлсэндээ хүрж байхшив. Ж.Мөнхбат 1тэрбумын төлөө амиа тавхина л дээ

bold      ip : 122.201.20.157 2017-11-06 11:07:48
munhbat hamag avilgaliin hereg ni ilrehee duhuud ireheer ami tavij bn aa

(0/800)