Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сундуйн Батболдыг даргаараа сонгосон байна. Тэргүүлэгчдийн зуун хувийн саналаар тэрбээр Нийслэлийн МАН-ын хорооны дарга болсон бөгөөд МАН-ын дүрэмд ялсан намын дарга нь хотын дарга болдог уламжлалыг дагаж, шийдвэрээ нэгтгэсэн нь энэ аж. Ингэснээр тус намын дотоод зөрчил намжиж, өнгөрсөн сар орчмын хугацаанд хуралдаж чадахгүй байгаа НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын ирц бүрэлдэх боломж нээгдэв бололтой.
Сэтгэгдлүүд :