Д.ЦОГТБААТАР САЙД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

2017-10-27 11:32:53

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарбизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоодын төлөөллийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзаж, гадаад худалдаанд тулгамдаж буй асуудлуудын талаар  санал солилцов. Уулзалтын үеэр Д.Цогтбаатар сайд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, дэвшилтэд технологи нэвтрүүлэхэд Гадаад харилцааны яам, дипломат төлөөлөгчдийн газруудүндэсний бизнес эрхлэгчдэд холбогдох дэмжлэг үзүүлэхийг онцолж, тулгамдаж буй бэрхшээлийг хамтран шийдвэрлэх чиглэлээр ажиллахаа мэдэгдэв.  

Уулзалтыг МҮХАҮТ, Монголын ажил олгогч эздийн холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар, Стандартчилал хэмжил зүйн газрын удирдах албан тушаалтнууд болон салбар салбарын 150 гаруй бизнес эрхлэгчид оролцов. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)