Нээлттэй дуудлага худалдааны зар

2017-10-26 12:05:41

НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

  1. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 16 дугаар хуралдааны тэмдэглэлийн дагуу Орон сууцны доор байрлах агуулахыг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.

 

  1. Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга:

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан, Увс аймгийн 3 дугаар баг, Галдан Бошигт хорооллын 4 дүгээр байрны доор байрлах агуулахын зориулттай тус бүр 176.36 м.кв талбайн хэмжээтэй үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдана.

  1. Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл

Дуудлагын худалдаа болох хугацаа

2017 оны 11 дүгээр сарын03-ны Баасан гарагт 11.00 цагт

Дуудлагын худалдаа болох газар

Төрийн Орон Сууцны Корпораци ТӨҮГ-н хурлын танхимд.

Худалдах доод үнэ

4-р байрны агуулах:45,000,000 (Дөчин таван сая) төгрөг.

Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ

Худалдах доод үнийн 20 хувь буюу:

4-р байрны агуулах:9,000,000 (Есөн сая) төгрөг.

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

Дэнчин байршуулах данс

Хүлээн авагч байгууллага: Төрийн Орон Сууцны Корпораци ТӨҮГ

Дансны дугаар: 5099007040 Хаан банк

Дансны нэр: ТОСКорпораци

 

  1. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх:

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11:00 цаг хүртэл Төрийн Орон Сууцны Корпораци ТӨҮГ-н 101 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу. /хүсэлтийн маягт татах: www.tosk.gov.mn/

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох банкны тамгатай баримтын эх хувь, иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.

  1. Мэдээлэл авах:

Увс аймгийн 3 дугаар баг, Галдан Бошигт хорооллын 4 дүгээр байр дээр очиж үзэж болох бөгөөд компанийн талаарх мэдээлэл, дуудлагын худалдааны журам, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг Төрийн Орон Сууцны Корпораци ТӨҮГ-н www.tosk.gov.mn цахим хуудаснаас авна уу.

Лавлахутас: 88008913, 99066852

ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ ТӨҮГ

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)