НИТХ дахь АН-ын бүлэг Нийслэлийн харьяа байгууллагуудад ажиллаж байна

2017-10-24 16:38:04

Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхтэй холбоотой АН-ын бүлгийн төлөөлөгчид Нийслэлийн харьяа агентлагууд болон Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудад ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын Захиргачийн Ажлын алба, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн Авто замын газруудад тус тус ажиллалаа.

Уг уулзалтуудын үеэр 2017 оны эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд туссан ажлуудын хэрэгжилтийг бүрэн хангах, 2015онд эхлүүлсэн Тусгай замын автобус (BRT) төслийг дахин үргэлжлүүлэх, Нийтийн тээврийн салбарт эхлүүлсэн парк шинэчлэл болон маршрут төлөвлөлтийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, алдагдалтай ажиллаж байгаа ОНӨҮГ-уудын менежментийг өөрчлөх үүрэг чиглэлийг өглөө.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)