Эрчим хүчний салбарын 95 жилийн ойн баярын хуралд 1200 орчим төлөөлөл оролцлоо

2017-09-29 20:14:07

Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойн баярын хуралөнөөдөр /2017.09.29/ болж,МУ-ын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын төлөөлөл болон салбарын үе үеийн сайд, хөдөлмөрийн баатрууд, инженер мэргэжилтнүүд оролцлоо.

Баярын хурлын эхэнд Эрчим хүчний сайд П.Ганхүү салбарын түүхэн он цаг, өнөө үеийн бүтээн байгуулалт, хэтийн төлвийн талаар илтгэл тавьсан бөгөөд дараа нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын мэндчилгээг биет төлөөлөгчид нь уншиж танилцуулав.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Дамдин 1960-1968 онд Аж үйлдвэрийн яамны сайдаар ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах болон түгээх шугам сүлжээг барьж байгуулах, өргөтгөх их түүхэн ажлын эхлэлийг тавьсан хүн юм.  Тэрбээр Эрчим хүчний салбар цаашид өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, салбарын нийт хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлэв. Мөн МУ-ын Ерөнхийлөгч асан, 1976-1985 онд Түлш Эрчим хүчний үйлдвэрийн  сайдаар ажиллаж байсан П.Очирбат, Үндэсний Аудитын  газрын дарга, МУ-ын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн асан А.Тлейхан  баярын мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

Эрчим хүчний салбарын 95 жилийн ойн баярын хуралд 1200 орчим төлөөлөл оролцсон бөгөөд баярын хүндэтгэлийн тоглолтоор ойн арга хэмжээ үргэлжилж байна. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)