НИТХ дахь АН-ын бүлэг П.Баярхүүд хариуцлага тооцохыг шаардлаа

2017-09-07 22:13:45

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс Энхтайваны Өргөн Чөлөө буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн замын уулзваруудад зүүн эргэхийг хориглосон зохицуулалт хийсэн нь тооцоо судалгаа дутуу, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан, иргэдийн зүгээс ихээхэн эсэргүүцэл, шүүмжлэл дагуулсан шийдвэр болсон тул 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр цуцлах шийдвэр гаргасан билээ.

 Тэгвэл НИТХ дахь АН-ын бүлэг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүг иргэд олон нийтээс санал асуулга авахгүйгээр, тооцоо судалгаагүй буруу шийдвэр гаргаж төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан гэж үзэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол улсын төсвийн тухай хууль болон Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн дагуу ажлын хариуцлага тооцохыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод мэдэгдэл хүргүүллээ.

  

 

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)