Б.БААТАР:М.Энхболд дарга өөрөө их аятайхан хүн, долоогч нар нь байхгүй болгосон /ЯРИЛЦЛАГА-2/

2017-09-04 12:04:30

-Хэрэв УИХ-ын дарга М.Энхболд ялсан бол гэж боддог уу. Өнөөдөр та юун Ерөнхийлөгчийн зөвлөх, бүр хэцүү нөхцөл байдалд байхыг үгүйсгэх аргагүй юм. Тэгж бодохоор аймшигтай санагдахгүй юу?

-Яг ч тэгж бодож байсангүй. Гэхдээ М.Энхболд даргыг нэг их өшөө хорсол тайлах гээд улайраад гүйхгүй гэдэгт бол итгэлтэй байна. Хүн нь уг нь их аятайхан хүн шүү дээ. Ийглийн “Бүрэн зураглал” хийхэд хамт байсан. Өмнө нь таньдаг байсан ч тухайн үед нэлээн сайн танилцсан. Доогуурх долоогч нар нь байхгүй болгосноос бус хувь хүн нь хүн хорлох гээд, надаас хариугаа авах гээд явах тийм өөдгүй эр хүн биш л дээ. Ялагдсаны хорслыг дэвжээнээс буугаад мартдаг бол энэ тэмцээн, ардчилал мөн. Харин ингэж хэмжээ хязгааргүй дэвжээгүй дүрэмгүй үргэлжлэхдээ тулбал улс төрийн хямрал, зодоон болно. Үүнийг улстөрчид түүний багийнхан ойлгодог байх ёстой. Дандаа ялдаг тал гэж хаа ч байхгүй, бүх юм өөрийн цагтай.

-Та нар гэхдээ бас л их муухай шахаж байгаа харагдсан. Хүний угсаа гарвал, аав ээж рүү дайрна гэдэг хамгийн бүдүүлэг дайралт биш үү. “Хөршөө сонгодоггүй...” гэж ярьдаг байж удам судраар нь доромжилно гэдэг шударга өрсөлдөөн байж чадах уу. Та өнөөдөр “Ээж минь тэгж хэлэхээр…” гээд ярьж байна. Тэр хүний хувьд тэгвэл “Ээж нь, аав нь” гэж яагаад бодож үзээгүй юм бэ?

-Аав, ээжийгээ хүн сонгодоггүй нь үнэн. Гэхдээ Төрийн тэргүүн гэдэг бол ганц хувь хүний ёс уламжлал соёл хүмүүжил төлөвшлөөс шууд хамаардаг нэн эрхэм алба. Ерөнхий сайд, УИХ-ын дарга бол хамаагүй. Хэн ч байж болно. Харин төрийн тэргүүн бол тийм байж болохгүй. Бүр Үндсэн хуулийн заалттай. Энэ чинь Монгол Улс, төр үндэстний эрхэмлэх бэлгэдэл, үнэт зүйл байхгүй юу. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайг “Ерөнхийлөгчид нэр дэвш” гэхэд тэр заалнаас босоод “Бид энэ төрийг тулж явах учиртай улс, төрөө хүндэтгэж байна. Нэр дэвшихгүй” гэж хэлсэн гэдэг яриа байдаг. Хувь хүнийхээ хувьд би эрлийз, хурлийз хүмүүст дургүй хүн биш. Гол нь Монгол төрийн алтан хайрцагны бодлого гэж байх ёстой. Үүнийг аль ч нам, ямар ч хувь хүн дээдлэн манаж байх ёстой. Энэ миний бодол. Бас та нэг зүйлийг мартаад байна. Энэ сонгууль гурван өрсөлдөгчтөй. Нэг дэхь санал хураалтын үед дүн гарахаас хоёр цагийн өмнө М.Энхболд даргаас 13 мянган саналаар илүү явсан тэгээд ялагдсан, тэр хирээр одоогийн МАН-ын штабаас ч дутахгүй гомдолтой үлдсэн нийгмийн томоохон дэмжлэгтэй штаб бас байсныг. Ял, гавьяа гурван тэнцүү хуваагдах учиртайг. Магадгүй таны бодол өөрт тань зөв байж магадгүй. Гэхдээ эх түүхээ сайн судлах хэрэгтэй. Түүх гэдэг эргэх холбоотой байдаг. Түүхийг уншиж судлахад Монгол Улсын тусгаар тогтнол ямар их үнээр олдсон бэ гэдгийг ойлгодог юм билээ. Та ч гэсэн сайн судлаад үзээрэй. Би өөрөө сайн уншиж судлаагүй ч судлаач нартай ойр, дотно байж, номыг нь дуулж, түүхийн үнэ цэнийг нь сонсож яваа хүний хувьд үүнийг хэлж байгаа юм. Манайхан гэхдээ үндэсний үзэл, үндсэрхэг үзэл хоёрыг холиод байдаг. Үндсэрхэг үзлийг цаг тухайд нь дарах хэрэгтэй. Харин үндэсний үзлийг бол дэлгэрүүлэх нь зөв байхгүй юу. Миний хийсэн нэвтрүүлэг, клип бүгд тодорхой хэмжээнд үндэсний үзлийг илэрхийлж байдаг. Саяхан л монголчууд эмээл барьж зураг авахуулахаас, хөөрөг барихаас ичдэг байсан. Одоо ямар гоё болж байна. Үндэсний гэсэн бүхэн түгэн дэлгэрч байна. Энэ үндэс язгуурыг бид нар авч үлдэхгүй бол өөр хэн авч үлдэх юм бэ.

Бид таван сая, арван сая байсан бол, ядаж Европт байдаг бол миний ийм юм ярих нь буруу байж болно. Ердөө гурван сая гаруйхан хүн амтай Монгол Улсын хувьд улсаа улс шиг, Монголоо монгол шиг авч үлдэхийн тулд бид өөрсдөө хичээх хэрэгтэй. Дархлаагаа хамгаалах хэрэгтэй. Тэгэхгүйгээр хөгжиж байгаа нэрийн дор тусгаар тогтнолоо алдчихаж болохгүй. Хүнсний бүтээгдэхүүнээ дотоодоосоо хангадаг болмоор байна. Америк Улс хана барьж байхад яагаад монгол­чууд бид нар үндэсний үзлээ хамгаалж болох­гүй гэж. Тийм биз дээ. Япончууд байна. Бүх соёлоо царцаачихсан. Сумог гэхэд 2000 жилийн өмнө­хөөр нь авч үлдэж чадсан. Тэгсэн хэрнээ улс орон нь хөгждгөөрөө хөгжөөд байдаг. Энэ чинь ту­хайн үндэстний сэтгэлгээний дархлаа байхгүй юу.

-“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг тань үндэсний үзлийн илэрхийлэл гэж үү?

-Илэрхийлэл байгаасай гэж хүсдэг, зорьдог. Өвөрмонголын алдартнууд ороод эхлэхээр панмон­голизм ханхалж байна гэлцэж л байсан. Гэтэл энэ Монгол Улсын биш “Монгол тулгатны” алдарт­нууд ордог нэвтрүүлэг шүү дээ. Гэхдээ Баатар гэж хүний мундагт хийгдэж байгаа нэвтрүүлэг бол биш. Оролцогчид маань дандаа гайхамшигтай хүмүүс. Дор бүрнээ өөрийнхөө түүхийг бүтээчихсэн, монголчууддаа хүлээн зөвшөөрөгдсөн, олонхи нь дэлхийд үнэлэгдсэн хүмүүс. Өнөөдөр Ж.Батмөнх, С.Зориг гээд Монгол төрийн үнэ хүндлэлийг хүлээсэн хүмүүсийн олигтой гэх бичлэг, яриа алга. Өнөөдөр бидний үе л бараг тэднийг мэддэг сүүлчийн хүмүүс болох гээд байна. Бид нарыг өнгөрөөд өгөхөөр хэн тэднийг санаж дурсах юм. Хэн хэлсэн, ярьсан үгийг нь хаанаас сонсож, үзэж мэдэх юм. Яаж бахархах юм бэ. Тэгэхээр ядаж өнөөдрийн түүхийг бичсэн хүмүүсийнхээ түүхийг бичиж үлдээх нь зөв биз. Энэ нэвтрүүлгийг монголчууд маань маш сайн үздэг. Дараагийн дугаарыг нь хүлээдэг. Асашёорюү Д.Дагвадорж аваргын намтар түүхийг өөрөөс нь өөр хэн ч тэр мэдрэмж сэтгэгдлээр  бусдад хүргэж чадахгүй учраас үнэ цэнийг нь оролцогч зочин маань өөрсдөө бүтээдэг. Амьдралынхаа нандин сайхан бүхнийг хуваалцдаг. Гоё л доо. Олон ч уран бүтээлчдийн хүч хөдөлмөр шингэдэг нэвтрүүлэг. Их ч цаг хугацаа, хөрөнгө мөнгө орно. Их ч судалгаа хийдэг. Тийм болохоор би хэзээ ч тэр хүмүүсийн бичлэгийг тарааж суухгүй. Энэ чинь миний үнэт зүйл байхгүй юу. Н.Энхбаяр гэдэг хүний бичлэгийг өөрөө тараачихаад яаж эргэж уулзах юм бэ. Тийм биз дээ. Надад маш олон хүний дүрс бичлэг үлдсэн, яагаад ганцхан Н.Энхбаярынх гарав гээд бодох л ёстой. Эндээс нөгөө улс төр гэгч нь орж ирээд бантан болж эхэлдэг байхгүй юу...

-Та өөрөө энэ сэдэв рүү эргэж орлоо шүү. Би уг нь хаах гэж байлаа?

-Хэлэхгүй өнгөрч болохгүй байна. Энэ ярилцлагын дараа нэг ч болсон хүний итгэл сэргэвэл баярламаар байна. Би нэвтрүүлгийнхээ зочдыг бүгдийг нь хүндэлдэг, хайрладаг. Надад итгэж, миний нэвтрүүлэгт оролцсных нь төлөө хэзээ ч муу хэлэхгүй. Тэр хүмүүс бүгдээрээ миний амь хүмүүс. Зуун эрхэмд ороогүй их гоё нандин бичлэгүүд байдаг. Анхны хайраа ярина, дурлаж явсан бүсгүйгээ ярина. Бидний дунд бий болсон эрхэм харилцааг хүндэтгэх үүрэг надад оногддог.

-Сайн уран бүтээлч байхын зовлонг эдэлж явна гэж хэлэх гээд байна уу?

-Сайн уран бүтээлч, найруулагч гэж өөрийгөө хэзээ ч хэлэхгүй. Яахав сайн найруулагч байх боломж бол байна. Энэ бол манай багийн хүч. Гэхдээ нэг сэдвийг яг тогтож барихаар асуудал ирдэг юм байна гэдгийг бол ойлгосон. Лаа барихаар сүүдэр томордогтой адилхан. Би уг нь гэрэлтүүлэх гэж лаа бариад байна аа даа. Гэтэл сүүдэр нь томроод байна. Яах вэ, уран бүтээлч хүний хувьд сайн муу ч гэсэн түүхийг бүтээлцэж явна л гэж бодож байгаа. Хэцүүгийн хувьд хэцүү байна. Үүнийгээ гэхдээ зовлонг нь эдэлж явна гэж хэлэхгүй. Миний л хувь заяа, амьдралын зам мөр байгаа биз. Одоо яая гэхэв. Туулаад л гарна. Заавал хууль хяналтын байгууллагаар шалгуулж үнэнийг нь олно. Үүнд ямар ч  цаг хугацаа шаардагдаж, бусад ямар ч эрсдэл ирэх байсан миний хувьд няцахгүй үүрэгдсэн, гүйцэтгэсэн, зохион байгуулалттайгаар цацсан тэр ‘нүүргүй’ хүмүүсийг олж нийгэмд харуулна. Гүйцэтгэх ажиллагааны нууц гэдгээр халхавчилж ёс бус санаархлаа гүйцэлдүүлдэг, бэртэгчин зорилгоо хангадаг эрх мэдэлтнүүд цаашдаа ч бусдын эрхэнд халдах аюултай.

-Зардлаа харин яаж олдог юм бэ?

-Хамтран ажилладаг компаниуд, найз нөхөд гээд байна. Х.Баттулга ах дундаас нь дэмжиж эхэлсэн. Одоо бол хэцүү л байна. Хэн ч итгэж хамтарч ажиллах юм, би мэдэхгүй байна. Яг үнэнийг хэлэхэд шинэ захиалга өнөөдөр алга байна. Өмнө нь гэрээ байгуулсан хамтрагчдынхаа ажлыг л хийж байна. Энэ ажлууд дууссаны дараа яахыг би мэдэхгүй. Гол нь багийнхаа нөхдийг хохироох бий вий гэдгээс айж байна. Энэ арав гаруй хүний ард амьдрал нь байгаа. Өнөөдөр цалингаа яаж тавих вэ гэдэг миний хамгийн тулгамдсан асуудал болчихоод байна. Нөгөө л мөшгиж чагнасан бичлэг, миний ‘‘муу муухайтай’’ холбоотой юм даа.

-Улс төртэй хэт их хутгалдаж дээ гэж харамсаж байна уу?

-Би уг нь улстөрч биш шүү дээ. Та нар улстөрч гэж хараад байгаа байж магадгүй. Би бол зүгээр уран бүтээлч. Миний ажил бол нэвтрүүлэг, кино, клип хийх. Энэ боломжоо улс төрд тодорхой хэм­жээнд ашигласнаас өөр юм байхгүй. Үнэн нь л энэ.

-Тэгээд яагаад шинэ уран бүтээлд орохгүй байгаа юм бэ. Наад зах нь “Ганган төгс” кино хийнэ гээд сураг тасарсан. Тэр юу болов?

-Олон л санаа байна. Гол нь дундаж давхарга байхгүй, эмзэг байгаа тохиолдолд кино урлаг хөгжихөд хэцүү. Гэр бүлээрээ кино үзэх боломжтой хүмүүс хэр олон байгаа билээ. Яс юман дээрээ чи бид нар дундаж давхарга биш байхгүй юу. Дундаж давхарга гэдэг цалингаараа гадаадад аялж чаддаг, 2-3 машинтай, 2-3 байртай хүмүүсийг хэлдэг. Тэгэхэд бидэнд тийм боломж алга. Ийм үзэгч байхад манайхан бараг телевизийн нэвтрүүлэг шиг кино хийх нь аргагүй шүү дээ. Мөнгөтэй болсон хүн кино үзэхээс бусад нь бол талхаа л бодно. Ерөөсөө дундаж давхарга бий болж байж л кино урлаг хөгжинө. Гэр бүлээрээ кино үзэхэд багадаа 20-50 мянган төгрөг хэрэгтэй. Энэ чинь хэдэн өдрийн хоолны мөнгө билээ. Хэцүү ш дээ. Уран бүтээлч биднийг санхүүгээр ч урмаар ч тэжээн тэтгэх ёстой  үзэгчид болох дундаж давхаргынхны маань хүртэх ёстой орлогыг ямар бүлэглэл хулгайлчихаад үзэгчид театрт очиж  урлагаас сэтгэл ханамж авахын оронд идэх хоол өмсөх хувцаснаасаа илүү гарахгүй байна вэ. Ийм байхад уран бутээлчид бид харамсаад л сууцгаах уу. Үгүй шүү дээ.

-Гэхдээ өмнөх кинонууд чинь ашигтай байсан биз дээ?

-“Би чамд хайртай” кино яахав тодорхой хэмжээнд ашиг олсон. “Модерн номадс”-ын М.Есөнмөнхийн тус л даа. Төсөв мөнгийг нь олсон. Эрхүүгийн зах зээлд гаргасан. Одоо хийвэл дэлхийн хэмжээнд л кино хийх хэрэгтэй. Эндээ эргэлдээд баймааргүй байна. Улс төр бол яах вэ. Миний мөн чанар ч биш. Ер нь бол сэтгүүлч, уран бүтээлч хүн зовж зүдэрч байгаа хүний л талд байх ёстой биз дээ. Энэ зарчмаа бол барина.

-Та гэхдээ зовж зүдэрч байгаа гэхээс илүүтэй өрсөлдөж байгаа хоёр хүний нэгнийх нь талд л явдаг хүн юм биш үү. Ерөнхийлөгчийн сонгууль, одоогийн МАН-ын зөрчил гээд л?

-Х.Баттулга гэж хүний концепци нь надад таалагдсан гэдгийг хэлсэн. Монголыг хөгжүүлэхэд илүү хурдтай ажил хэрэг болж, үр дүнгээ өгч чадахыг нь би дэмжсэн. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болчихвол Монгол илүү ёс зүйтэй болох байх. Энэ миний бодол. Нийгэмд хэн хэрэгтэй байна тэрийг дэмжиж ажиллах нь зөв биз дээ. Нийгэм эрүүл, иргэд нийтээрээ баян чинээлэг байх нь уран бүтээлчид бидэнд уран бүтээл туурвих шимт хөрс болно.   Би Х.Баттулгыг тэгж л харсан. Одоо тэмцээн дууссан, бээлийгээ тайлаад тарцгаая л даа. Тэмцээнээ зодоон болгоод яах юм, дараагийн тэмцээндээ л бэлтгэх хэрэгтэй шүү дээ...

-Таны сонголтыг монголчуудын олонхи нь дагаж Ерөнхийлөгч болгосонд баяртай байна уу?

-Энэ бол монголчуудын ялалт. Би тэр хүний хэцүү үед нь хамт байсан. Ер нь би ийм байхыг хүсдэг. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хэцүү байхад нь, эх орондоо ч ирж чадахгүй гадуурхагдаж байхад нь очиж нэвтрүүлэг хийсэн. У.Хүрэлсүх Шадар сайдыг Австралиас ирчихсэн бас нэг таатай биш цаг хугацаанд нь “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгтээ оруулсан.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ямар үед нь орууллаа?

-Сонгуулийн сурталчилгааных нь өмнө оруулсан. Гэхдээ Ерөнхийлөгчийнх нь хувиар хэзээ ч очиж наалдаагүй. Харилцаж ч байгаагүй.

-Танай нэвтрүүлгээс үүдээд Өвөрмонголын алдарт дуучин Тэнгэрийг хорилоо гэсэн мэдээлэл гараад байгаа. Та тодруулсан уу?

-Дэгс мэдээлэл байх. Яг өнөөдөртөө бодитой эх сурвалжаас сонссон юм алга. Бидний хувьд монгол туургатны төлөөлөл гэдэг утгаар нь Өвөрмонголоос дөрвөн ч эрдэмтэн, урлаг соёлын зүтгэлтнийг оруулсан. Өөр ямар ч санаа байхгүй. Хоёр улсын хоорондын харилцаанд хүртэл “Херо” буруутай байж бас болохгүй биз дээ.

-Ярилцлагаа ер нь бол ингээд өндөрлөе. Та төгсгөлд нь “Монгол ялна” гэсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын уриаг хэрхэн тайлж байгаагаа тайлбарлаач?

-Бараг энэ ярилцлагын хамгийн гоё асуултыг төгсгөлд нь л асуулаа даа, чи.

-Ямар ч хүнд тайлбар хийх, ярих боломж олгох ёстой гэдэг утгаараа асуух ёстой  бүх асуултыг асуухыг хичээллээ. Өөрөөр асуух нөхцөл, шалтгаан байсангүйд уучлаарай?

-Ойлгож байна. Харин баярлалаа. Ерөөсөө л би ялж, чи ялж, ХАМТДАА бид ялж байж нийтээрээ Монгол ялна. Энэ миний бат итгэл үнэмшил. Тэгж ч итгэсэн учраас би Х.Баттулга гэж хүний төлөө, Монголоо бодож зүтгэсэн. Монголчууд бид үндэстнийхээ хувьд ч тэр, хувь хүнийхээ хувьд ч тэр, энэ нийгмийнхээ оюун сэтгэлгээ, эдийн засгийг эрүүлжүүлэн хөгжүүлэхэд садаа саад, чөдөр тээг болж байгаа зүй бус хүсэл шуналаас үүдэлтэй буруу бүхнийг ялан дийлэх хүч чадалтай хэрнээ залхуу, бусдад найдсан идэвхгүй, бусдын араар суух гэсэн бэртэгчин үзэлдээ их ялагдаж байгаа юм байна. Бид энэ дутагдалтайгаа тэмцэж ялах шаардлагатай байна. Түүхэн уламжлалаараа “Монгол ялна” гэдэг бол монголчууд түүхэн идэрхэг үеэсээ дэлхий дахин, Евразийн өндөрлөгт дэг журмаа тогтоож хурааж явахдаа Монгол баатрууд нь “Монгол ялна аа” гэж уухайлдаг нь хожмоо цастын орноо бурханы шашны гажуудал хямралыг засан тохинуулах явцад “Хоржийлоо” гэж орчуулагдан хувирч байсан юм билээ. Би анх ийм нэртэй нэвтрүүлэг хийх гэж байсан. Тэр үед Тулга ах Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болоход концепци нь таараад уриагаа болгосон тийм л үг.  Тэгтэл билэгдэлийг нь нэг зураач ах зүүдэндээ харж зурлаа гээд авчирсан. Аливаа юм учир шалтгаан, шүтэн барилдлагатай, “өөрөө бүтдэг” учир шалтгааны холбоос байдаг гэдгээр билэгдэж гайхан баярлацгааж ингэж л Монголчуудад ирсэн уриалга. Цаанаасаа л ёстой зурсан зурлага байх. Монголчууд бидний цаг хугацааны тохирол, хувь заяа байгаа биз, тэгэхээр.

-Та одоо хүртэл Ерөнхийлөгч Х.Баттулгыг ах гэсээр л байгаа юу. Ярилцлагын явцад байнга л ах гэх юм?

-Хүмүүсийн дэргэд бол хэлэхгүй байх. Миний хувьд бол ах байсан хойшид ч ахаараа л үлдэх тийм л эр хүн.

-У.Хүрэлсүхийн төлөө та зүтгэх ёстой бол Ерөнхийлөгч Х.Баттулгын нэгэн адил зүтгэнэ гэж ойлгож болох уу?

-Зүтгэх ёстой бол зүтгэнэ. Нэг хэсэг улсын наадам хийрхүү баячуудын эрлийз адууны аархсан наадам болчихсон байсан. Жирийн малчид морьдоо уралдуулж чадахаа байсныг энэ жилийн наадмаар эргүүлж авчирлаа шүү дээ. Энэ чинь л ардын хүү, үндэстнийхээ соёл уламжлалыг хамгаалсан эх оронч биз. Тэгэхээр би хэзээд эх орончдын талд байна гэсэн хувь хүнийхээ зарчмыг дагана даа.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

zochin      ip : 27.123.214.123 2017-09-06 19:46:41
Hund ger bul gergii tsusan ясан төрөл үр хүүхэд үлдэнэ эрхэм нандин гэр бүлээрээ туг тахичихаад хэн ч чамайг уран гоё донгодсон тож авч үзэхгүй

zochin      ip : 27.123.214.123 2017-09-06 19:43:39
Teneg zaluu, bie zasaad geree zaschih, cham shig tegj uy durtaigaa hiij yavj amjiltand hurdeggui um, ehner huuhdeeree shal archchihaad bas olnii umnu gardag ichmeer emgenel

пялдагтаарай      ip : 103.11.194.70 2017-09-06 17:09:01
З 2017-09-04 22:21:10
Баатар хэн болчоод Энхболд гуайг дүгнээд байгаан. Хэтэрхий томроод байгаан бишүү
манай данжаадыг яажийноо яажийнооо танай муу Баатар гээч пялдагаа

Ари      ip : 66.181.188.24 2017-09-05 15:44:03
Өөр сэтгэлгээтэй, тв салбарт өөр өнгө гаргаж ирсэн залууд амжилт.

зочин      ip : 202.131.242.206 2017-09-05 13:28:56
Хүн юу ч ярьж таалагдаж болно л доо.Энэ залуугийн үг үйлдэл 2 нь хол зөрүүтэй байга нь хармсалтай шүү.Холбогдсон бусад нь Яахав дээ Харилцаж байснаа хүүхнээ шонтажлаад байсан хүн эр хүн баатар эр гэж хэлэхэд дэндүү үнэнээс хол

Dugar      ip : 66.181.186.84 2017-09-05 00:33:16
Ene zaluugiin yarianaas eh oron gej yu yum be, erh chuluu, tusgaar togtnol yamar chuhal ve gedgiig olj harj chadsan eh oronch jiriin er hunii setgelgee nevt shingesen bna. Zuv handlaga gedeg bol asar unetei erdene yum. Zuv yavbal zambuulan hurtel zuulun... Mungunuus iluu unetei yum ene horvood tseej duuren am'saglah gazar shoroo, nutag min' yum daa.

Мөнхбаяр      ip : 66.181.177.241 2017-09-04 23:28:16
Найруулагч Б.Баатарын ярилцлагыг уншлаа .Найруулагч өөрийгөө хэн бэ?гэдгээ л хэлжээ гэж ойлголоо. Зөв ч бай буруу ч бай хүн өөрийн гэсэн бодолтой байгаа нь хамгийн том ололт Баатарт энэ чанар байгаа юм байна. Баатарын ял,гавъя хоёрыг өнөөдөр бид дүгнэхгүй хийсэн бүтээл нь ард түмэнд хир зэрэг хүртээл болж мөнхрөв хойч үедээ юу үлдээв гэдгээрээ үнэлэгдэх болно. Уран бүтээлд нь амжилт хүсэе.

Зочин      ip : 24.207.134.56 2017-09-04 22:25:56
Сэтгэдэг хөдөлмөрлөдөг мундаг залуу юм хийдэг хүмүүсийг л шантрааж нухчих гээд байгаад харамсдаг яаж ч бодсон бичлэгүүдийг өөрөө тараах үндэслэл байхгүй л дээ

З      ip : 202.21.106.131 2017-09-04 22:21:10
Баатар хэн болчоод Энхболд гуайг дүгнээд байгаан. Хэтэрхий томроод байгаан бишүү

З      ip : 202.21.106.131 2017-09-04 22:19:09
Янз бүрийн хүмүүс ерөнхийлөгчид их нөлөөлж байнаа. Энэ Баатар хүртэл юу ч вэ дээ. Охин нь ч гэсэн одоо болноо. Бүх юмыг нь share хийгээл. Хэзээ ерөнхийлөгчийн хүүхдүүд тэгдэг байсын. Аав нь өөрөө чадна. Одоо зүгээр бүгд өөр өөрийнхөө амьдрал руу орж ажлаа хийцгээ

Bn      ip : 103.57.92.16 2017-09-04 21:36:27
Shine Tugjiluudiin songodog jishee...olson mungu ni hool boldog l yum bhdaa.

Очир      ip : 202.9.42.137 2017-09-04 21:03:44
Эх оронч чөтгөр байсан ч би хамтрана

Цолмон      ip : 122.201.31.2 2017-09-04 19:56:47
Үүнээс хойш дандаа Монгол ялнаа

Saraa      ip : 106.253.80.71 2017-09-04 19:46:17
Chi yasan doliignuur amitan be

ЗОЧИН      ip : 182.160.3.112 2017-09-04 19:35:07
АРАЙ Л ХЭТЭРХИЙ ТӨРИЙН АЖИЛД ОРЖ БАЙНА. ДЭНДЭЖ БАЙНА ШҮҮ. УЛС ТӨРТЭЙ МӨН Ч ИХ ХУТГАЛДСАН ХҮН ДЭЭ. ӨӨРӨӨ МАШ САЙН МЭДЭЖ БАЙГАА. ОДОО ӨНГӨРСӨН ДӨӨ. ЯАГААД УЛС ТӨРИЙН АЖИЛ БҮРЭН ДУУССАН. ДАХИЖ ИЙМ АЖИЛ ХЭЗЭЭ Ч ӨРНӨХГҮЙ.

Бат      ip : 103.57.94.168 2017-09-04 19:24:43
Монголын төлөө зүрх сэтгэлтэй залуу гэж боддог.Амжилт хүсье

Baigal      ip : 202.21.103.138 2017-09-04 19:00:15
Таалагдлаа. Худлаа юм мэдрэгдсэнгүй. Ийм залуучууд улам их болох болтугай. Гол нь аливаа зүйлийн үнэ цэний мэдрэмжтэй иймэрхүү улсууд хуурдаггуй, хувирдаггүй, ариун чанар нь олдмол биш төрмөл байдаг. Гол нь нийгэм их гэмтээх гэж улайрдаг нь харамсалтай.
Амжилт.

М. Бишрэлтэй      ip : 66.181.160.79 2017-09-04 16:48:30
Мундаг уран бүтээлч. Мөнгө хайгаад авъяас алдар нэрээ арилжаад явахгүй эх орноо гэсэн хүмүүсийг чадах зүйлээрээ дэмжиж байгаа нь ясны уран бүтээлч төдийгүй эх орондоо үнэхээр хайртай хүн юм. Уран бүтээлийн нөр их амжилт хүсье!

Baatarhttp://avno1.888-av.com/products/78      ip : 49.166.25.249 2017-09-04 16:16:24
Irgen 2017-09-04 15:15:16
Saihan yariltslaga boljee. Baatar iig ene tsag uyeiin tuuhiig buteeltsej yavaa uran buteelch hun gej oilgodog shuu! Tanai hamt olond amjilt husiye! XXI r zuund mongol soyol moyol geed baigaa humuus f*** intr gej bichsen zaluus mer ser baih yum, tedend zoriulsan uhaarmaar nevtruuleg hiivel bayarlah baina daa! Mungutei bol tanai zaluusiig demjihsen! AMJILT!!!
Амь насанд чтнь халдаж болзошгүй шүү.

Zochin      ip : 122.201.22.209 2017-09-04 15:45:28
Saikhan yariltslaga boljee setguulchid bayarlalaa. Baatar nairuagchiin huvid yasnii uran buteelch ikh holch sanaa bodoltoi zuv sain hun gj boddog! amar yum haana baihav, tsaashdiin ikh ajil uilsed n tom amjiltiig yruuye

Зочин      ip : 27.123.214.122 2017-09-04 15:40:23
Нохойн баас одоо хэн итгэж энэ адгийн шаартай харилцах вэ дээ

zochin      ip : 43.228.131.99 2017-09-04 15:33:59
yasni uran buteelch hun bndaa

Irgen      ip : 182.160.35.188 2017-09-04 15:15:16
Saihan yariltslaga boljee. Baatar iig ene tsag uyeiin tuuhiig buteeltsej yavaa uran buteelch hun gej oilgodog shuu! Tanai hamt olond amjilt husiye! XXI r zuund mongol soyol moyol geed baigaa humuus f*** intr gej bichsen zaluus mer ser baih yum, tedend zoriulsan uhaarmaar nevtruuleg hiivel bayarlah baina daa! Mungutei bol tanai zaluusiig demjihsen! AMJILT!!!

Тунгаа      ip : 202.9.43.59 2017-09-04 14:59:05
Маш мундаг найруулагч залуу.Даанч сүүлийн үед хэтэрхий улс төрийн заваан амьдрал руу орчихлоо гэж харамсдаг .Сайхан баг хамт олон HERO Сайхан сайхан клип нэвтрүүлэгээ хийгээд явбал сайхан л байна АМЖИЛТ ХҮСЬЕ!

eh oron      ip : 150.129.143.40 2017-09-04 14:50:54
Meht mehendee

ЗОЧИН      ip : 103.212.116.81 2017-09-04 14:30:24
БААТАР МУНДАГ ЭХ ОРОНЧ УРАН БҮТЭЭЛЧ !!! ТҮҮНИЙГ ТЭДНИЙ БАГИЙГ ХАРЛУУЛАХ ГЭЖ ИХ ҮЗСЭНДЭЭ !

Онон      ip : 66.181.185.131 2017-09-04 14:21:04
Сайн ярилцжээ. Отгонжаргал аа амжилт

zochin      ip : 139.5.217.196 2017-09-04 13:28:30
Mundag zaluu shuu todorhoi hemjeend shine ueiin MGLn tuuhiig buteeltsej yavaa zaluu. Amjilt husie!





(0/800)