Хамтарсан Засгийн газар руу нэг алхам…

2017-08-24 15:44:44

 

УИХ дахь МАН-ын бүлгийн 30 гишүүн мэргэжлийн Засгийн газрыг огцруулах албан бичгээ өчигдөр УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт гардууллаа. Баяр ёслолын гэхээс илүүтэй үүрэг хариуцлага нэхсэн гэх уг албан бичгийн үр дүн ирэх намар тодорно. Энэ нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах уу, авч үлдэх үү гэсэн хоёр асуултын хариуг тодорхой болгох учиртай.

Гэхдээ эрх баригч намын хаягтай УИХ-ын 30 гишүүн гарын үсэг зурна гэдэг бол асуудал хөнгөн тоглоом биш болсныг илэрхийлэх нь дамжиггүй. Тэгвэл тэдний хүсэл биеллээ олж, Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорвол дараагийн гүйцэтгэх засаглал хэрхэн бүрдэх вэ. Энэ талаар төрийн ордонд нэгэн яриа дэлгэрсэн нь “Хамтарсан Засгийн газар байгуулах нь уу” гэсэн мессеж байлаа. Өөрөөр хэлбэл, МАН дахь Шадар сайд У.Хүрэлсүх, Ерөнхий сайд асан Сү.Батболдын фракц нэгдсэн энэ эсэргүүцлийн бичигт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн есөн гишүүн болон бие даагч хоёр УИХ-ын гишүүн нэгдэх хувилбар тодорхой байгаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-аас хөөсөн нь үнэн бол тэрбээр цаашид бие даагчийн хувиар буюу өөрийнхөө хүсэл сонирхлоор улс төр хийх боломжтой болсон гэсэн үг. Гэхдээ нам нь эцсийн шийдвэрээ гаргаагүй бол энэ удаагийн боломжийг улс төр хэмээн ашиглах бүрэн эрх нээлттэй гэсэн үг.

Мэдээж УИХ-ын гишүүн С.Жавхлангийн хувьд удаа дараа эрх баригч намыг, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг шүүмжилсэн. Иймд түүний байр суурь энэ асуудалд тодорхой гэж болно. Харин УИХ дахь Ардчилсан намын есөн гишүүний тухайд эрх баригч намын энэ хагарлыг олз болгон дэгээдэх бүрэн эрх тэдэнд бий. Ирэх 2020 оны УИХ-ын сонгуулийг бодвол шүү дээ. Эндээс харахад төрийн ордонд тарсан дээрх мессеж ор хоосонгүй болж таарч байгаа юм. Тэгээд ч нам дотроо сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж буй нэр бүхий УИХ-ын гишүүдийн манлайлан дагаж буй лидерүүд нь хамтарсан Засгийн газар байгуулсан туршлагатай гэж байгаа.

Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболдыг Монголдоо байсан нэгдэхь өдөр бус харин эрүүл мэндийн шалтгаанаар хилийн дээс алхсан мягмар гаригт нэр бүхий гишүүд албан бичгээ УИХ-ын дэд даргад гардуулсан гэж байгаа. Тиймээс хамтарсан Засгийн газар руу нэг алхам ойртлоо хэмээн дүгнэхэд буруу зүйл үгүй л болов уу даа. Хэрэв мэргэжлийн Засгийн газрын хувь заяаг хэлэлцэх УИХ-ын чуулганы хуралдаанд одоогоор эсрэг саналтай гэгдэж буй УИХ дахь МАН-ын бүлгийн 35 гишүүний ирц хүрэхгүй эс бол эсэргүүцэгчдээс ганц, нэгээр нь сугалж, урвуулж чадахгүй бол шүү дээ. Харин энэ тохиолдолд албан тушаал болон эрх мэдлийн наймаа хэрхэн өрнөхийг таашгүй нь хэцүүхэн хариулт байж мэдэх л юм.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

иргэн      ip : 112.72.11.110 2017-08-25 09:10:06
Энэ засаг анхнаасаа авилгачдын засаг байсан хурдан огцроосой

zochin      ip : 103.26.194.179 2017-08-24 18:09:32
ard tumen itgeed l ali 1 namd ugnu ted nar ideh uuhaa bulaaldaad uimeen hiine.Ulsaa bodson IHG. Said bna uu.er ni bugd uuriin biznesee hiij zaigaa tavij ugvul yasan yum be.Turiin ajil . tumnii erh ashig tegeed yu bj bnaa.

zochin      ip : 122.201.31.208 2017-08-24 17:23:37
AN odoo bodoltoi bodlogotoi ajillah tsag chin bolson, edentei hamtraad zasag barival daraagiin songuulid ta nar garch ireh tuhai yum baikhgui MAN eersdee hariutslagaa uurch surag. Ta nar ogt tseedehgui baigaa, bidend sereg huchin uneheer us agaar shig heregtei baina,

ИРГЭН      ip : 202.72.245.220 2017-08-24 17:19:49
ЕР НЬ БОДЛОГЫН ТОМ АЛДАА ГАРГАСАН ЮМ БОЛ БОДЛОГО ТОДОРХОЙЛОГЧ МЭНХБОЛДЫГ ХАМГИЙН ЭХЭНД ОГЦРУУЛАХ ЁСТОЙ Ч ТҮҮНИЙ ТАЛААР ДУУГАРАХГҮЙ БАЙГАА НЬ ЗӨВХӨН ЗАСАГ УНАГААЖ САЙДЫН СУУДАЛ ЭЗЛЭХ ГЭСЭН ХҮСЭЛ Л ХАРАГДАЖ БАЙНА. 30 ЯАМГҮЙ ЮМ ЧИНЬ САЙДЫН СУУДЛЫН ТӨЛӨӨ ХООРОНДОО ТУЛАЛДАНА ДАРАА НТ НӨГӨӨДҮҮЛ НЬ УНАГАХ НҮХ УХАЖ ЭХЛЭНЭ ИНГЭЭД ГИНЖИН УРВАЛ ЭХЭЛЛЭЭ ОДОО ЗОГСООХ НЬ НЭГЭНТ ӨНГӨРЧЭЭ

AN      ip : 124.158.106.140 2017-08-24 17:09:49
P nuud eruul mend ni muudhaaraa gadaad yavdag mani met ni muudhaaraa zuvhun mongoldoo

XAXA      ip : 124.158.79.173 2017-08-24 17:03:34
ZASGIIN GAZAR OGTSOROH n ZOW. Harin AH KOMMUNISTUUDTAI NIILEED DEMII

УИХ тар      ip : 150.129.141.243 2017-08-24 16:54:19
Хэрэв ийм зүйл болбол УИХ тарсан нь дээр. Ард түмэн ноомой хүлцэнгүй байхгүй байлгүй дэ.

Zochin      ip : 122.201.31.208 2017-08-24 16:47:48
AN ny MAN-iin zasgiig ny unagahad oroltsoh hereg yu baina,edentei hamtarch zasagt orj yah be. MAN hariutslagaa yaj uureh ny ednii hereg, daraa ny AN-aas bolloo geed bukh muu muuhaigaa AN-d chihdeg gashuun tuuh bii shuu,bitgii ashiglagd





(0/800)