Онцгой байдлын 10 албан хаагчийг гэр бүлээр нь нисэх эрхээр МИАТ ШАГНАЛАА

2017-07-19 22:06:20

Эх орны ой хээр шатаж байхад элэг зүрх эмтрэхгүй хэн байх билээ. Тэнхээтэй явахад тэмээгээр тусалснаас Тэвдэж явхад тэвнээр тусал гэсэн ардын зүйр үг бий. Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын залуус онцгой байдлын алба хаагч нарт шаардлагатай  гар багаж хэрэгслүүд болох  троссон шүүр , цохиур зэргийг гар доорх бэлэн материал ашиглан тус бүр 20 ширхэгийг ажлын зав чөлөөгөөрөө хийснээ хүлээлгэн өгчээ.

Мөн үүгээр зогсохгүй хамт олны дунд халуун сэтгэлийн аян өрнүүлж 6.137.000 төгрөгийн мөнгөн хандивцугларсныг “МИАТ” ХК-ийн Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирал Н.Энхбаатар тэргүүтэй албаны хүмүүс ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян нарын холбогдох хүмүүст гардуулан өглөө. Тэд түймэрт ажиллаж байгаа алба хаагчдаас 10 хүнийг нислэгийн тийзээр шагнахаар болсноо мөн энэ үеэр дуулгасан юм. Тодруулбал улс орон ард иргэдээ ой хээрийн түймрийн гамшиг ослоос авран хамгаалах үйлсэд амь насаа үл хайрлан ажиллаж байгаа алба хаагчдаас 10 хүнийг гэр бүлийн хамтаар “МИАТ” ТӨХК-ийн нислэг үйлддэг чиглэлд нэг удаа үнэ төлбөргүй аялуулахаар компанийн удирдлагууд шийдвэрлэж , түймэр унтраахаар ажиллаж байгаа олон аавын хөвгүүдээс онцолж хэнийг нь урамшуулах сонголтыг ОБЕГ-ын удирдлагуудад үлдээлээ.

Сэтгэл болоод шийдэл гаргасан “МИАТ” компаний хамт олны халуун сэтгэлд баярлалаа.  Хандив , бэлэг эзэддээ удахгүй хүрэх биз ээ. 

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)