НИТХ дахь АН-ын бүлэг түймрийн эсрэг хандивын аянд нэгдлээ

2017-07-17 15:17:02

 

Улсын хэмжээнд ой хээрийн түймрийн дэгдэлт газар авч 21 түймэр асч байгаагийн тав нь одоогоор хүн, хүч хүрэх бололцоо муутай ой хөвчид асч байгаа аж. Харин Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, мөн Булган аймгийн Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумаас гадна Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан ойн түймрийн 16 голомтод Онцгой байдлын албаны гал сөнөөгчид ажиллаж байгаа юм.

Иймд түймэр асч байгаа газарт ажиллаж буй ОБЕГ болон нутгийн иргэд, сайн дураараа гал унтраалцаж буй нийт иргэдэд зориулан НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид ОБЕГ-ын дансанд хандив өргөн байгаль орчноо хамгаалах аянд нэгдсэн байна. Мөн түймрийг унтраахад үйлсэд гар биеэ оролцож буй сайн дурын залуус болон хандив өргөж буй компани, хувь хүмүүст эх орондоо өөрийнхөөрөө тус дэм болж, бахархмаар сайхан үйл хийж байгаад нь талархал илэрхийлсэн байна.

Түүнчлэн цаашид “Ойн түймэртэй тэмцэх тусгай нэгж” байгуулж, хүний нөөцөө бэлтгэж, асуудлыг үндэс сууриар нь харж шийдэх, эрсдэлийн менежментийг шат шатандаа хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэж НИТХ дахь АН-ын бүлгээс үзсэн байна. Улмаар цаашид энэ чиглэлээр анхаарал хандуулан бодлогын төвшинд хамтран ажиллахаа НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү илэрхийлэв. 

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)