Олон улсын байгууллагууд агаарын навигацийн үйлчилгээнд хийгдэж буй ажлуудыг өндрөөр үнэлж байна

2017-07-04 17:37:13

\

ИНЕГ-аас хэрэгжүүлж буй ажлуудыг Олон улсын байгууллагууд өндрөөр үнэлж байна. Ялангуяа, 2017 оны 3-р сарын 30-наас хэрэгжүүлж эхэлсэн агаарын замуудыг шулуутгах ажлыг Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA)-оос өндрөөр үнэлж байгаа болно. Энэхүү ажил нь агаарын тээвэрлэгчдийн нислэгийн цагийг багасгах, түлшний зарцуулалтыг багасгаж үр ашгийг нэмэгдүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгаа билээ. Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны цахим хуудас сэтгүүлийн хуудаснаа тавигдсан мэдээллийг
Iata web site: http://airlines.iata.org/…/mongolia-hailed-for-efficiency-s… линкээр орж харна уу. Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоонийт 275 агаарын тээвэрлэгч, 400 гаруй стратегийг түншлэгч байгууллага болон 100 000 гэрчилгээжсэн нислэгийн тийз борлуулагчдыг эгнээндээ нэгтгэсэн томоохон олон улсын байгууллага юм.
Мөн Иргэний нисэхийн агаарын навигацийн байгууллагуудын холбоо (CANSO)-оос Монгол Улсад хэрэгжүүлсэн энэхүү ажлын талаар мэдээллийг өөрийн цахим хуудсаараа мэдээлсэн байна. Тус байгууллагын цахим хуудсанд тавигдсан мэдээллийг Canso web site: https://www.canso.org/pbn-implementation-mongolia сайтаас харна уу. Тус байгууллага нь олон улсын агаарын навигацийг үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг нэгтгэсэн дэлхийн хамгийн том байгууллага бөгөөд тус байгууллагын гишүүн байгууллагууд нь дэлхийн нислэгийн хөдөлгөөний 85% орчимд агаарын навигацийн үйлчилгээ үзүүлдэг байна.
Түүнчлэн, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ынАзи номхон далайн бүсийн захирал Ноён Арун Мишра нь Улаанбаатар хотод 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 15-ны өдрүүдэд болсон Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Ази, Номхон далайн бүсийн ажиглалтын системийн хэрэгжилтийн ажлын хэсэг (Second Meeting of the Surveillance Implementation Coordination Group (SURICG/2))-ийн 2 дугаар хурал, Ажиглалтын семинарыг амжилттай зохион байгуулсан явдалд ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд талархаж байгаагаа илэрхийлсэн албан бичиг ирүүлжээ. Албан бичгийг доор харууллаа.
Тус албан бичигт ИНЕГ нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын нарийн бичгийн ажлын албатай нягт хамтран ажиллаж хурал, семинарыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулсаныг онцлон тэмдэглэжээ. Мөн, Монголын ард түмний соёлын болон нийгмийн уламжлалыг харуулсан арга хэмжээгээр хурал, семинарыг чимсэнд хурлын төлөөлөгчид сэтгэл ханамжтай байсныг дурдаад зохион байгуулагчдад тусгайлан баяр хүргэжээ.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)