Эрдэнэтийн 49 хувийг төр хууль бусаар авсан гэж шүүх үзжээ
2017-07-04 17:32:35
.jpg)
Нийслэл дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын Засгийн газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдох захиргааний хэргийг хянан хэлэлцэж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэрийг хууль зөрчсөн хэмээн үзсэн байна.
Уг асуудлаар “Монголиан коппер корпорейшн" ХХК нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Ж.Амаржаргал
“Энэ шийдвэр нь УИХ-ын 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолыг үндэслэл болгож гаргасан шийдвэр юм. Уг тогтоолыг хэрэгжүүлэх явцдаа Засгийн газар, түүний харьяа агентлагууд /Засгийн газрын агентлаг болох Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар/-ын гаргасан шийдвэр тодорхой хуулиудыг зөрчсөнийг тогтоосон шийдвэр юм” гээд дараах тайлбарыг хийв.
Үүнд:
- Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолд “Монголиан коппер корпорейшн” ХХК-тай хэлцэл хийхийг Засгийн газарт даалгасан байтал “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид авах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Засгийн газар “Монголиан коппер корпорейшн" ХХК-тай хэлцэл хийгээгүй.
- Монгол Улсын Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид авах ажиллагааг хэрэгжүүлэхдээ уг ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийг оролцуулах, санал, хүсэлт, тайлбарыг сонсох, захиргааны актыг мэдэгдэх гэх мэт ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна.
- Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргах атал Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр уг маргаан бүхий асуудлыг шийдвэрлэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1, 40.2.3, 40 3-д заасан шаардлагыг буюу захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй байна.
- Засгийн газрын харьяа агентлагууд ийнхүү холбогдох хуулиудыг мөрдөж ажиллаагүйн учраас “Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг болон холбогдох хуулиудыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэж шийдвэр гаргажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг
95050503 утсаар хүлээн авна.
Сэтгэгдлүүд :