FACEBOOK "од" О.Осоржамаа хувцасны модель болжээ

2017-06-30 20:12:06

Фэйсбүүкт хийсэн лайф нь олны анхааралд өртөж, улмаар “Сити” дээд сургуульд дөрвөн жил үнэгүй сурах эрх гардан авсан О.Осоржамаа саяхан "BLCK fashion" бэлэн хувцасны дэлгүүрийн рекламд зургаа авахуулжээ. Тэрбээр уг дэлгүүрийн нэрийн хуудас болж, загвар өмсөгчөөр ажилласан бөгөөд энэ нь цахим хуудаснаа нэлээн сонирхолтой дүр зураг болж өгсөн байна. Хэдийгээр түүнийг буруу, зөв ярьж, сошиалд өөрийгөө од болголоо хэмээн буруутгах нэгэн байхад хүнд хэцүү амьдралд нурж унахгүй, өөрийнхөөрөө ажил хөдөлмөр хийж, түүнийгээ бусдад танилцуулсан нь буруу зүйл биш хэмээн өмгөөлөх нь олонтаа.

Мөн Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулиар МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь нэг хэсэгтээ л давалгаа болоод авсан. Тэгэхээр түүний үг, үйлдэл цаашид ч эерэг, сөрөг сэтгэгдлийг дагуулсаар байх нь тодорхой биз ээ. Гол нь үүнийг нь дагаад бизнес сонирхлоор рекламандаа ашиглавал О.Осоржамаад ч, захиалагчид ч багагүй ашиг өгөхийг үгүйсгэх аргагүй юм. Иймд шударгаар санаа бодлоо илэрхийлж, түүнийгээ ашиглан цахим хуудаснаа эрэлт үүсгээд буй түүнийг шүүмжлэхээсээ илүү харин түүнээс үлгэр авбал зохилтой биз ээ.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)