ЭРДЭНЭТ-БУЛГАНЫ 110 КВ-ЫН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМД ГАРСАН АВААРЫГ ЯАРАЛТАЙ ЗАСВАРЛАЖ БАЙНА

2017-06-29 14:13:34

 

Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр /2017.06.28/ хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас Эрдэнэт – Булганы 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд аваар гарчээ. Аваарын улмаас нийтдээ  56.4 км-ийн урттай шугамд 14 төмөр бетон тулгуур хугарч унасан бөгөөд зургаан аймгийн 125 сум одоогийн байдлаар тог цахилгаангүй байгаа аж.

Иймд Эрчим хүчний сайд П.Ганхүүгийн тушаалаар "ЦДҮС” ТӨХК-ийн хэмжээнд онцгой нөхцөлд ажиллах бэлэн байдал зарласан байна. Энэ дагуу шөнийн 02:00 цагт Хангайн бүсийн салбар, Хархориноос 10 хүний бүрэлдэхүүнтэй нэг фургон, нэг вышкатай бригад, 02:30 цагт Багануур ЗӨБ салбараас долоон хүний бүрэлдэхүүнтэй нэг фургон машинтай бригад гэмтэлийг засварлахаар ажиллаж эхэлжээ. Мөн  Улаанбаатар салбараас нэмэлт хүч болгон  13 хүний бүрэлдэхүүнтэй нэг маяти кран, нэг 25 тоннын Хово кран, нэг КАТ / газар ухагч машин / таван ширхэг төмөр бетонон тулгуур ачиж 05.34 цагт гаргасан байна.
Одоогийн байдлаар Тайширын УЦС, Богдын УЦС нь Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг усны эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа бөгөөд Тайширын УЦС хоёр турбины горимоор 6 МВт, Богдын голын УЦС 1 МВт –ын ачаалалтай зэрэгтэй ажиллуулж байгаа тухай мэдээллийг Эрчим хүчний яамнаас өглөө. Тус салбарын сайд П.Ганхүү байгалийн онц аюулт үзэгдлийн улмаас үүссэн аваарыг арилгах яаралтай арга хэмжээний хүрээнд аяралтай ажиллагааны багийг газар дээр нь удирдаж ажиллуулж байгаа аж.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)