2012-2016 онд нийслэлийн сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг нэмэгдүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалт их хийсэн билээ. Сургуулийн өмнөх насны боловсолд хамрагдалтын түвшин нийслэлийн хэмжээнд 69 хувь, Чингэлтэй дүүргийн хэмжээнд 61 хувь байдаг.
Тэгвэл өнөөдөр Чингэлтэй дүүргийн 83-р цэцэрлэгийн 240 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга нээлтээ хийлээ. Тус өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор 83 дугаар цэцэрлэг нь Чингэлтэй дүүргийн хэмжээнд 24 цагаар үйл ажиллагаагаа явуулдаг цэцэрлэг болох юм байна.
2012-2016 онд Чингэлтэй дүүрэгт 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 102 болон 83 дугаар цэцэрлэгийн тус бүр 240 ортой өргөтгөлийн барилга барих ажлыг НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү санаачлан хэрэгжүүлсэн байна.
Сэтгэгдлүүд :