Монгол Улс 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт авах эрхтэй боллоо

2017-05-25 10:58:28

Олон улсын валютын сангийн Захирлуудын зөвлөл манай цагаар шөнийн хоёр цаг 30 минутад хуралдаж манай улсыг “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамруулах шийдвэр гаргасан байна. Ингэснээр манайд эхний ээлжинд 440 сая ам.долларын санхүүжилт олгох бөгөөд гишүүн орнуудаасаа 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт авахад зуучлах юм. Үүнд Япон, Хятад, Энэтхэгийн урьдчилж ярилцсан хөнгөлөлттэй зээлүүд багтах аж. Мөн Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд ч тодорхой байр суурь эзлэнэ.

Ингэхдээ тус сангаас төсвийн сахилга батыг сайжруулах, төсвийн нэгдмэл байдлыг хангах, өрийн дарамтыг чөлөөлөх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах шаардлага тавьж ажиллахаа илэрхийлсэн. Харин манай улсын зүгээс хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацаанд дээрх үүргийг ёсчлон биелүүлэхийн зэрэгцээ энэ сарын 1-нээс эхнээс нь хэрэгжүүлж эхэлсэн долоон төрлийн татварын өөрчлөлтөө хэвээр хадгалах учиртай юм. Ямартай ч Олон улсын валютын сангийн энэ шийдвэр эрх баригчдын хувьд амь тариа болох бөгөөд харин хэрхэн хэрэгжүүлэх вэ, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг улс орны ирээдүйд үр дүнтэй ашиглаж чадах уу гэдэг нь давхар давхар ачаа болох биз ээ.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)