• 3106

    Монгол Улс албан бичгийн өр төлбөрт унах цаг ойрхон ирлээ


    Хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлал амжилт­тай болж өндөрлөлөө. Ам­жилттай гэдгийг дипломат ёсыг бодож бичиж буй гэдгээ нийтлэлийн эхэнд тайлбарлая. Харин бодит ажил хэрэг хийгээд, хамтын ажиллагааны төвшинд бол ийн дүгнэхэд бэрх. “Ажил хийвэл дуустал. Давс хийвэл уустал” гэдэг монгол ухааныг үл огоорсон баримт бичгүүдийн архив хоёр “боть”-оор нэмэгдсэн байж таарна.

    Дэлгэрэнгүй >>

  • 3074

    В.Путины айчлал Засгийн газрын ой санамжийг эргүүлж авчирах уу


    ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр манай улсад үдлээд буцна. Түүний айлчлалын чиг зорилго Халх голын ойн баярт чиглэж буй. Мэдээж тайзнаа ил өрнөх дээрх үйл явдлын ард төмөр зам, Тавантолгой, уран, Алтанбулагийн чөлөөт бүс, хүнсний бүтээгдэхүүний экспорт, визгүй зорьчих, Сайншандын аж үйлдвэрийн парк гэх мэт асуудлыг хөндөх нь зайлшгүй. Өнгөрсөн арван жилийн турш хоёр орны төрийн тэргүүнүүдийн айлчлал, уулзалт, хэлэлцээр дээрх сэдэвт тулгуурлаж ирсэн.

    Дэлгэрэнгүй >>

  • 2861

    Си Зиньпиний айлчлалын үр дүнг романтизмаас чөлөөлье


    Манайхны дунд сүү­лийн үед эрчээ авч байгаа хятад суртлын өөдөөс найрсаг зүйр­лэл, нандин хөр­шийн холбоог чухалчилсан БНХАУ-ын дар­га Си Зиньпиний айлчлал өн­дөрлөлөө. Хоёр өдрийн ху­гацаанд 26 гол баримт би­чигт гарын үсэг зурж, мөн­хийн хөршийн эрх ашгийг тэн­цэтгэхэд ач холбогдол өг­сөн түүний үгс манай ул­сын эдийн засгийг хамтад нь хөгжүүлэхэд уриалсан нь талархууш­тай.

    Дэлгэрэнгүй >>

  • 2766

    “Эзэн 100”-ийнхаас илүү ухаантай “Ард100”-ийнхан хаачив


    Өнөөдөр 2014 оны наймдугаар сарын 15. Хоёр өдрийн дараа “Эзэн 100” хөтөлбөрийг дүгнэнэ. Үр дүн нь лав гайхалтай сайхан гарч таарна. Мэдээж хариуцсан албан тушаалтнуудынх нь мэдээллийн агуулгыг таавар­лахад шүү дээ. Иймд хэзээ мөдгүй ажлаа хүлээлгэн өгч, Засгийн газартай найзалсан 100 хоногийнхээ тайланг тавих тэдний тухай бичих нь илүүц юм.

    Дэлгэрэнгүй >>

  • 2907

    Ардчилсан намд чадах юм байна уу


    Ардчилсан нам хэзээний л ардчилалтай нам. Яг үнэндээ ардчилал гэдгээ олигархи, фракц хоорондын зодооноор тайлбарладаг нь инээд хүрмээр. Хаа нэгтээ дарга руугаа хатуу үг чулуудсан гишүүн бүр нь ардчиллын баатар болдог. Үе, үеийн дарга нар нь тэднийгээ ийн өхөөрдөхтэй зэрэгцээд хөөрцөн гишүүн ч олны дунд од болох гэж чардайна. Ингэж олны нүднээс муугаа нуухдаа гаргуун Ардчилсан нам 2000 оноос хойш арай хийн олж авсан УИХ дахь олонхийн суудлаа 2016 онд алдах магадлалтай гэх.

    Дэлгэрэнгүй >>

  • 3148

    103 жилийн дараах урвалт


    Тусгаар тогтносон улсыг эзэлж авахад төмөр зам, банк, шуудан холбоог эхэлж авдаг гэж сонсов. Бодлоо. Манай улсын шинээр барих төмөр замыг БНХАУ-ын төмөр замын сүлжээний нэгээхэн хэсэг болгон холбох 1435 мм нарийн царигтай байх тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-д өргөн барилаа. Ингэснээр тусгаар Монгол Улсын төмөр замын сүлжээ Хятадын төмөр замын нэгээхэн хэсэг болох учиртай билээ. Энэ бол урд хөршийн маань 103 жилийн өмнөөс баримталж буй бодлого юм.

    Дэлгэрэнгүй >>

  • 2698

    Авлигатай тэмцэх газар “араа, шүд”-ийг шалгах нь зөв


    -ТИЙМ ЭЭ, БИДЭНД ҮНЭН ХЭРЭГТЭЙ БАЙНА-
    Тагнуулын ерөнхий газар Авлигатай тэмцэх газрыг шалгах том ажилтай боллоо. Хүсэлтийг Төрийн тусгай хамгаалалтын газраас гаргаж. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Төв аймгийн урьдчилан хорих төвд очиж, ахлах зөвлөх Л.Гансүхтэй уулзахад бичлэг, хийж олон нийтэд цацсан нь төрийн нууц задруулсан гэж үзэж буй юм байх.

    Дэлгэрэнгүй >>

  • 2666

    “Эзэн 100”-г оросуудаар авруулъя


    -ЕРӨНХИЙ САЙД АА, УКРАЙН, ОРОС ХИЙГЭЭД БУСАД ХҮЧИРХЭГ ГҮРНИЙ ЗОДООН ДУНДУУР ИРГЭН БОЛДЫН КГ МАХЫГ Ч БОЛОВ ЗАРАХ ГАРЦЫГ ОЛООД ӨГ-
    Шинэчлэлийн Засгийн газ­рын эздийг аврах төлөв­лөгөө талаар болж байна. Ердөө есхөн хо­ногийн дараа дүнгээ гаргах “Эзэн 100” хөтөл­бөрийн хүрээнд олон тооны хуульд өөрчлөлт оруулсан ч хөрөнгө оруу­лагчид түүнд нь итгэсэн гэхэд бэрх.

    Дэлгэрэнгүй >>

  • 4352

    Л.Мөнхбаясгалан: Би Х.Тэмүүжингийн фанат байлаа


    “2-р суваг” телевизийн гүйцэтгэх захирал Л.МӨНХБАЯСГАЛАНГИЙН “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч С.Шийлэгтөмөрт өгсөн ярилцлагыг хүргэж байна. -Г.Сарангэрэл гэдэг эмэгтэйн оролцсон “Цензургүй яриа” нэвтрүүлэг олны анхаарлыг татлаа. Нэвтрүүлэг гарсан даруйд үзэгчид таныг мундаг байна гэж үнэлсэн байх. Харин одоо тэр ярилцлагаа захиалгаар хийсэн гэх боллоо. Үүнд ямар тайлбар хийх вэ. Та тэр зочинтойгоо анх яаж холбогдож уулзсан юм бэ?

    Дэлгэрэнгүй >>

  • 3461

    103 жилийн дараах урвалт


    Тусгаар тогтносон улсын эзлэж авахад төмөр зам, банк, шуудан холбоог эхэлж авдаг гэж сонсов. Бодлоо. Манай улсын шинээр барих

    Дэлгэрэнгүй >>