• 1840

    Б.Хурцыг хурцлав


    Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хошууч генерал цолоор шагнажээ.

    Дэлгэрэнгүй >>

  • 2773

    МАН Засгийн газрыг айлгаж тоглоно


    УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд хандан “Шинэ он гарахтай зэрэгцэн Засгийн газарт гэнэтийн бэлэг барина” хэмээн оньсого таах уралдаан зарласан байх юм. Сонирхолтой хэрэг. Парламент дахь сөрөг хүчин эрх баригч намд гэнэтийн бэлэг барьж байна гээд сайшаал магтаалаар булахгүй нь тодорхой. Харин хэрхэн муучилж, муутгах вэ гэдгийг л бодох нь гарцаагүй. Энэ бол МАН-ын араншин гэхээс улс орон бүрийн сонгуулиар ялагдал хүлээсэн улс төрийн намын л гаргадаг ааш маяг юм.

    Дэлгэрэнгүй >>

  • 2190

    С.Ганбаатар Ерөнхийлөгч болох мөрөөдлөө “дархлав”


    С.Ганбаатар Ерөнхийлөгч болох мөрөөдлөө “дархлав” УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН намд элслээ. Элсэх ч гэж анхнаас нь үүсгэн байгуулалцсан тухай мэдээлэл улс төрд өрнөж л байсан.

    Дэлгэрэнгүй >>

  • 3413

    Л.Пүрэвсүрэн сайдад гадаад харилцаагаар сахилгагүйтэх эрх бий юу


    -Хятадаар оролдсон сайд тань Японыг ч бас гайхшруулсныг мартаагүй биз, Ерөнхий сайд аа-

    Дэлгэрэнгүй >>

  • 1928

    МАН-д хулхидуулсан жижиг намууд хөөрхий


    Ногоон намын дарга О.Бум-Ялагч ярьж байна. “МАН биднийг хошгируулчихлаа. Бид нааштай найман өөрчлөлт гэдэг зүйл дээр гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан.

    Дэлгэрэнгүй >>

  • 1293

    Н.Энхбаяр иргэдийнхээ эрүүл мэндээр улстөржив


    Хүүхэд өвдөх, хөгшид чилээрхэх шиг хүнд бэрх даваа хүний амьдралд байдаггүй гэж... Туйлын үнэн гэмээр энэ үгний цаана манай улсын эрүүл мэндийн салбарын уналт, доройтол чирэгдэж явдаг нь үнэн. Дүүргийн эмнэлэгт очиж үзэх нь ээ, х

    Дэлгэрэнгүй >>

  • 1031

    Ерөнхийлөгч намуудыг айлгав уу


    Ардчилсан он жилүүдийн хугацаанд улс төрийн намууд анх удаа санаа сэтгэл нэгдэж, эв хамтралд гар барихыг хардаг юм байна аа. Тэд дор бүрнээ “Ерөнхийлөгч ардчиллыг боомилохоор шийджээ” хэмээн бахирах. Шалтгааныг нь сонсох нь ээ, Улс төрийн намын тухай хуулийн төсөл бухимдлыг нь хүргэсэн юм гэнэ. Уг нь Сонгуулийн тухай хуулийн төслөө ч өөрчилж дөнгөх хөг нь өнгөрчихөөд байхад дээрх хуулийн төсөлд намууд санаа бодлоо чилээх хэрэггүй баймаар. Гэсэн ч нэгэн цагт Ардчилсан намын дарга байж, Ерөнхий сайдын эрх, үүргээ улстөржилтийн хатуу тоглолтод алдаж байсан туршлага одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бий гэж үзвэл улстөрчдийн айдас бас ч гэж оргүй хоосон биш нь ойлгомжтой.

    Дэлгэрэнгүй >>

  • 5035

    ЦАХИМ ГАЗАР ӨМЧЛӨЛИЙН 2 ДУГААР ЭЭЛЖ 01 САРЫН 26-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ


    Нийслэлд бүртгэлтэй иргэдэд газар шинээр өмчлүүлэхээр батлагдсан дараагийн ээлжийн байршлуудад цахим хэлбэрээр газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагааг эхлүүлэхээр боллоо. Энэ удаад шинээр Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой, Баянзүрх дүүргийн Улиастай дахь Их цуурай, Бага цуурайн ам, Багануур дүүргийн Тариан булагийн 2-р хэсэг, Баганхангай дүүргийн Хангайн хөндийн 1-р хэсэг зэрэг 5 байршилд нийт 12 388 иргэнд, мөн өмнөх 5 байршлаас Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам, Багануур дүүргийн Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн Бор үзүүр гэсэн 3 байршилд нийт 1431 иргэнд цахим системээр газар өмчлүүлэхээр үйл ажиллагааг зохион байгуулна. Цахим системээр иргэдээс газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагаа 2015 оны 01-р сарын 26-ны өдрөөс эхлэн хуанлын 15 хоногийн турш үргэлжилнэ гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.

    Дэлгэрэнгүй >>

  • 3512

    Цэргийн үүрэгтний бүртгэл өнөөдөр дуусна


    Нийслэлийн Засаг даргын А/1025 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд 2015 оны 01 дүгээр сарын 05-наас эхлэн цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг зохион байгуулж байгаа бөгөөд бүртгэл өнөөдөр дуусна.

    Дэлгэрэнгүй >>

  • 2443

    Ц,ЭЛБЭГДОРЖ: ЧЕХИЙГ БИД ГУРАВДАГЧ ХӨРШӨӨ ГЭЖ ҮЗДЭГ


    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земан нар албан ёсны хэлэлцээ хийж , дараа нь хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийн сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Бүгд найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земан: Эрхэмсэг ноёд хатагтай нар аа, бидний хооронд маш сонирхолтой яриа өрнөлөө. 1970-аад оны үед хуучин Чехсловак улс бол ЗХУ-ын дараа орохуйц Монголын хамгийн дотнын түнш байсан гэдгийг дурдах нь зүйтэй. Энэ байдал харин одоо давтагдах боломжгүй байх. Учир нь Хятадыг Монголын зах зээлээс түрэн гаргаж бид хараахан чадахгүй. Бид уулзалтын явцад худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх асуудлыг ярилаа. Монголын эдийн засагт хамгийн өргөн боломжтой байгаа нь уул уурхайн салбар. Монголд өнөөдрийн байдлаар Чехийн 80 орчим компани үйл ажиллагаа явуулж байгаа. Бид сая мөн Монголд үйл ажиллагаа явуулах сонирхолтой 40 орчим компанийн нэрийг өглөө.

    Дэлгэрэнгүй >>