• 152

    Хавар морь уралдуулахыг эсэргүүцэв


    Монгол Улсад хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Үндэсний төрийн бус байгууллагуудын сүлжээ, эвсэл хурдан морины хаврын уралдааныг эсэргүүцэж, байр сууриа илэрхийллээ.

    Дэлгэрэнгүй >>

  • 178

    Хятадын Ардын банкнаас своп хэлцлээ үргэлжлүүлэх урилга иржээ


    Монголбанк, Хятадын Ардын банктай хийсэн своп хэлэлцээ ирэх наймдугаар сард дуусна. Своп хэлцлийн хугацаа дуусаагүй хэдий ч сүүлийн саруудад зогсонги байдалд ороод байсан юм. Улмаар Монгол Улсын засгийн газар, ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн үр дүнгийн талаархи /өчигдөр/ хэвлэлийн бага хурлын үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн Хятадын Ардын банкнаас 2 тэрбум ам.долларыг своп хэлцлээр авах болсноо мэдэгдсэн.

    Дэлгэрэнгүй >>

  • 168

    "Насны хишиг"-ийг олгож байна


    Өнгөрсөн долоо хоногт авсан мэдээллээр нийт 103 мянга гаруй ахмад настан “Насны хишиг” авах хүсэлтээ гаргаад байсан. Тэгвэл өнөөдрөөс ахмад настнуудад хишиг хүртээж эхлэх нь.

    Дэлгэрэнгүй >>

  • 153

    НӨАТ-ын сугалаанаас 8000 азтан тодорлоо


    НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр буюу 2-р сарын 19-ны өдөр явагдаж, азтанууд тодорлоо. Энэ удаагийн тохиролд 2017 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн 7,182,740 баримтыг хамруулжээ. Сугалаагаар, 7,224 хүн 20 мянган төгрөг, 726 хүн 100 мянган төгрөг, 74 хүн 500,000 төгрөг, 3 хүн дөрвөн сая төгрөг хожиж, нийт 8,027 хүн азтан боллоо. Харин супер шагналын азтан энэ удаад тодорсонгүй.

    Дэлгэрэнгүй >>

  • 134

    Шинэ нисэх буудлыг хүлээж авах Улсын комиссийн илрүүлсэн зөрчлийн 60 хувийг арилгажээ


    Шинэ нисэх буудлыг хүлээж авах Улсын комиссийн илрүүлсэн зөрчлийн 60 хувийг арилгажээ

    Дэлгэрэнгүй >>

  • 176

    РОЙТЕРС: Монгол Улс 5,5 тэрбум ам.долларын дэмжлэг авна


    Монгол Улс Олон улсын валютын сан болон бусад олон улсын байгууллага, хандивлагч орнуудаас нийт 5,5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг эдийн засгийг тогтворжуулах зорилгоор авах болсон тухай ОУВС ням гаригт мэдэгдлээ.

    Дэлгэрэнгүй >>

  • 187

    Утааны эсрэг ээж аавууд ШААРДЛАГЫН ХАРИУГ нэхэж, дахин жагсана гэв


    "Утааны эсрэг ээж аавууд" ТББ өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тус ТББ-аас энэ өвөл хоёр ч удаа жагсаал хийж, тухайн бүрт төрийн эрх барьж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Нийслэлийн ИТХ, Улаанбаатар хотын захирагч нарт шаардлага хүргүүлсэн ч шаардлагын хариу одоог хүртэл ирээгүй байгаа гэлээ.

    Дэлгэрэнгүй >>

  • 152

    Засгийн газар ээлижт бус хуралдаан зарлалаа


    Засгийн газрын ээлжит бусаар хуралдаж байна. Уг хуралд Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд оролцож буй гэсэн мэдээлэл байна.

    Дэлгэрэнгүй >>

  • 228

    Одонгийн материал авах хугацаа өнөөдөр дуусна


    Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдэд "Алдарт эхийн" I, II одон олгодог. Тэгвэл одон авах шаардлагыг хангасан эхийн материалыг өнөөдөр авч дуусна.

    Дэлгэрэнгүй >>

  • 210

    Хүүхэд барьцаалсан залуу долоон жилийн ял сонсов


    Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2017.02.16/ хүүхэд барьцаалсан хэргийн шүүх хурал боллоо. Шүүгдэгч Б.Мөнхбаяр насанд хүрээгүй хүүхдэд хутга тулган, ааваас нь 80 сая төгрөг нэхэмжилсэн байна. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сард насанд хүрээгүй Б хэмээх хүүг барьцаалжээ. Улмаар хүүгийн хоолойд хутга тулган, аав руу нь утасдаж, 80 сая төгрөг нэхсэн байна.

    Дэлгэрэнгүй >>