• 1581

    “Монгол уран бүтээл” төслийг хэрэгжүүлнэ


    Улсын филармонийн уран бүтээлчид “Хөгжмийн боловсролын хөтөлбөр”-ийн хүрээнд энэ онд зургаан төсөл хэрэгжүүлэх болсон талаараа мэдээллээ. Уг филармонийн ахлах менежер Г.Алтан-Од, “Баянмонгол” чуулгын удирдаач С.Саруул-Од нар энэ талаар “Энэ оны эхний хоёр сард Монголын хөгжмийн бүтээлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж урын санг баяжуулах, иргэдийн үзвэр үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол уран бүтээл” төслийг хоёр дахь жилээ үргэлжлүүлэх гэж байна. Харин гуравдугаар сард гэр бүлийн үнэт зүйл, нийгмийн сайн сайханд уриалсан тоглолтыг үзэгчдэд хүргэх зорилгоор "Бид нэг гэр бүл” төслийн хүрээнд дөрвөн тоглолтыг толилуулахаар төлөвлөлөө” хэмээн мэдээллэв. Харин дөрөвдүгээр сард өсвөр үе, залуучуудын хүсэл сонирхолд тулгуурлан, хөгжмийн урлагийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Их хотын хэмнэл” төслийг хэрэгжүүлэх бол тавдугаар сард . Төслийн хүүхэд, багачуудад хөгжмөөр дамжуулан урлаг, гоо зүйн боловсрол олгох “Хүүхдийн ертөнц” тоглолтыг зохион байгуулах аж. Мөн зургаа болон долоодугаар сард гадаад, дотоодын аялагчид, жуулчдад зориулан “Монгол сайхан орон” төслийн хүрээнд тусгайлан тоглолт хийхээр төлөвлөжээ.

    Дэлгэрэнгүй >>

  • 1457

    Монголын үндэсний урлагийг италичуудад танилцуулав


    Италийн Генуя хотын “Гүнтэн Карл Феличе” театрын тайзнаа Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид өнгөрсөн гурван өдрийн турш өөрсдийн уран бүтээлийг толилуулсан байна. Чуулганы уран бүтээлчид 1986 онд анх Итали оронд аялан тоглолт хийж байсан бөгөөд өдгөө 32 жилийн дараа дахин зочилж буй энэ аж. Нийтдээ тус чуулгын 50 гаруй уран бүтээлчид хоёр цагийн концертоо бэлтгэн хүргэсэн бөгөөд Монгол Улсаас Итали улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар санаачлан зохион байгуулсан байна.

    Дэлгэрэнгүй >>